-
Тэшигийн иргэдийг завиар зөөж байна

А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг-Улсын хил чиглэлийн 44 км зам буюу Булган аймгийн Тэшиг сумын Эг голын гүүр үерийн улмаас зорчих боломжгүй болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар Эг голын усны түвшин багасжээ. Гэсэн ч 2 гүүрний хоорондох далан үерт сэтэрсэн. Уг сэтэрхийгээр үерийн ус урсан, замаар зорчих боломжгүй хэвээр байгаа аж. Тэшиг сумаас зайлшгүй гарах шаардлагатай хүмүүсийг завиар зөөж байна. …
-
Хэрлэн голд живсэн машинаасаа гарч чаджээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багт Хэрлэн гол гаталж явсан, “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын 2 зорчигчтой суудлын машин усанд живжээ. Тэд 7 дугаар сарын 25-ны үүрийн 04:30 цагт онцгой байдлын албанаас тусламж хүссэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн албан хаагчид 09:02 цагт очиход, 44 болон 45 настай 2 эрэгтэй…
-
Парисын олимпыг чимэх дур булаам 10 тамирчин

Хүн төрөлхтний их баяр Олимпын наадмаар олимп, дэлхийн рекордууд шинэчлэгдэж, тамирчдын амжилтууд сая сая хүмүүсийн анхаарлын татдаг. Үүнээс гадна өөрийн гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татдаг тамирчид ч байдаг. Тэгвэл уншигч та бүхэндээ 2024 оны Парисын олимпыг чимэх дур булаам 10 тамирчныг танилцуулъя. Алиса Шмидт 25 настай Германы гүйлтийн тамирчин Инстаграм болон Тикток дээр 7.2 сая…
-
“Феррари” компани криптовалютаар төлбөр тооцоо хийнэ

Италийн автомашин үйлдвэрлэгч “Феррари” компани удахгүй Европт криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. Тодруулбал, энэ сарын сүүлчээс эхлэн Европын дилерүүдэд төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэх ажээ. “Үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахад нь дилерүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-д жил хүрэхгүй хугацааны өмнө төлбөр тооцооны шинэ хэлбэрийг амжилттай нэвтрүүлсний дараа Европын зах зээлд мөн нэвтрүүлэх гэж байна” гэж “Феррари” мэдэгджээ. “2024 оны эцэс гэхэд “Феррари” криптовалютыг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрдөг…
-
348 автобусыг 12 компанид зээлээр өгөөд байна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 600 автобус худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгсэл төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулан, өгч байна. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс”, “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгсэл төлбөртэй ашиглуулах гэрээ” байгууллаа. Дээрх компаниуд нийт 4…
-
Монгол Улс түүхэн барилга сэргээн засах инженертэй боллоо

Соёлын өвийн үнэт зүйл болох түүхэн дурсгалт барилгын бүтэц, эвдрэл, гэмтэлд дүн шинжилгээ хийж, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах ажлыг орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, арга зүйд тулгуурлан гүйцэтгэх анхны монгол инженер мэндэллээ. Нэн ховор энэ мэргэжлийн магистрийн хөтөлбөрийг Португал улсын Минхогийн Их Сургууль нээгээд 17 жил болж байгаа аж. Уг мэргэжлийг эзэмшихийн тулд Дэлхийн өнцөг булан…
-
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ. Хоёр улс өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хамтарсан эргүүл хийж байсан бөгөөд Орос бөмбөгдөгч онгоцуудаа Берингийн тэнгис дээгүүр тогтмол нисгэдэг. Гэхдээ лхагва гаригийн хамтарсан эргүүл нь Номхон далайн хойд хэсэгт хоёр улсын бөмбөгдөгч онгоцуудыг нэгтгэсэн анхных нь юм. Москва болон…


