-
40 хуванцар сав тушаавал зайрмаг өгнө

Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалах, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам 7 дугаар сарын 26-28-нд Булган аймагт болно. Дэлхий даяар тархан суурьшсан 30.000 гаруй буриад түмэн энэ наадамд ирнэ гэж зохион байгуулагчид тооцож байна. Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,…
-
Н.Цэрэнноровын гудамжны авто замыг хааж, засна

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын Төв эмнэлгийн зүүн талын уулзвараас “Наран” супермаркетын хойд уулзвар хүртэлх авто замыг 7 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих юм. Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, хашлага солин, тэмдэг, тэмдэглэгээ хийнэ. Иймд иргэд, жолооч та…
-
АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэрс гаржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, өөрийг нь дэмжсэний дараа Ардчилсан намын нэр нөлөө бүхий олон гишүүний дэмжлэгийг аваад буй Камала Харрис намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр байна. Тэрбээр Ардчилсан намын олон удирдагчийн дэмжлэгийг авч, Байдены кампанит ажлын хандивыг авчээ. Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хорооныхоо нэрийг өөрчилж, Камала Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн…
-
Эг гол үeрлэж, гүүрээр нь явах аргагүй болоод байна

А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг-Улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутгаар урсах Эг гол өнөөдрийн 15:00 цагийн байдлаар үeрлэж, гүүрний хоёр талын далан, ойролцоох давуулах далан усанд автаад байна. Уг гүүрээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул гүүрийг түр хаагаад байна. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид болон “Зам, тээврийн…
-
“Парис 2024”: 8.8 сая тасалбар зарагджээ

Парисын 33 дугаар олимпын наадам 3 хоногийн дараа 7 сарын 26-нд ёслол төгөлдөр хөшгөө нээнэ. Нээлтийн ёслол болохоос өмнө олимпын 8.8 сая тасалбар зарагдаж дууссан байна. Нээлтийн тасалбарын үнэ 900-2730 еврогийн хооронд байгаа аж. Одоо 500-600 мянган тасалбар үлдсэн талаар Олимпын наадмын зохион байгуулах хорооноос мэдээллээ. Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “ Бэлтгэл…
-
Олимпын галт бамбарын буухиа Парис хотноо ирлээ

Парис хотоос мэдээлж байна. 2024 оны 04 сарын 16-ны өдөр эртний Грек олимпын өлгий нутгаас буухиалсан галт бамбар өнөөдөр 33 дугаар олимпын наадмыг зохион байгуулагч Парис хотод ирлээ. Франц улсын 65 хот, дүүргийн 400 гаруй суурин газраар 10000 тамирчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буухиалж олимпын нээлтээс 3 хоногийн өмнө ийнхүү нийслэл хотноо ирээд байна.
-
Их-Уулд тарвага сэргээн нутагшуулж байна

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Их-Уул суманд 50 монгол тарвага сэргээн нутагшууллаа. Энэ ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран зохион байгуулав. Ноднин эдгээр байгууллага тус аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвага барьж, Жаргалант суманд сэргээн нутагшуулсан байна. Тарвага цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй…
-
Ерөнхийлөгч Э.Макрон: Франц улс Олимп зохион байгуулахад бэлэн

Франц улс Парисын олимпийг зохион байгуулахад бэлэн байна гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв. Тэрээр нээлтийн ёслол болохоос өмнө олимпын тосгонд айлчлах үеэрээ уг мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр “Бид бэлэн байна. Наадмын туршид ч бэлэн байна. Бид олимпын наадмыг зохион байгуулахын тулд олон жил ажилласан. 100 жилийн дараа олимпын нээлтийн ёслол Баасан гарагт болох гэж байна…
-
Санзайн замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн авто замд борооны ус зайлуулах шугам шинээр угсарч байна. Энэ ажлын хүрээнд дээрх авто замыг 7 дугаар сарын 25-ны 00:00-05:00 цаг хүртэл хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!
