-
Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

Төрийн тахилгат Алтайн Таванбогд уулын тэнгэрийг тайх ёслол өчигдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Тахилгат овоонд боллоо. Тахилгад бэлтгэж 7-р сарын 21-ний орой лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан”, “Долоон бурхан од”-ны тахилгын ном хурав. Таванбогдын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, “Найман…
-
Газын зурвасын Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж 70 хүн амь үрэгджээ

Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж, 70 Палестин хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан байна. Газын Эрүүл мэндийн яам даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Өнөө өглөөнөөс хойш Хан Юнис дүүрэгт Израилийн эзлэн түрэмгийлсэн дайралт үй олноор хоморголон устгасны улмаас 70 хүн алагдаж, 200 гаруй хүн шархадсан” гэж мэдэгдээд, “Эмэгтэйчүүд, хүүхдүүд ихээр…
-
Морин хуурын олон улсын наадмын шилдгүүд тодорлоо

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 7 дугаар сарын 16-нд эхэлсэн Морин хуурын олон улсын VII наадмын шилдгүүд тодорлоо. Мэргэжлийн морин хуурчдын ангилалд 96.5 оноогоор Б.Энх-Амгалан түрүүлж, 95.4 оноогоор Б.Эрдэнэбилэг хоёрдугаар байр, 95.2 оноогоор Ц.Анхбаяр гудавдугаар байр, 93 оноогоор О.Төмөрхуяг тусгай байрт эзэллээ. Морин хуур урлаачдын уралдааны Тэргүүн байрыг П.Сансарболд эзэлж, Дэд байрт А.Цогтсайхан, Гутгаар байрт А.Өлзийбат шалгарч, Тусгай байрын шагналыг Б.Түвшинбат, Ц.Уранжаргал нар хүртэв.…
-
Лаг, хагшаасыг зөөсний дараа даланг өндөрлөнө

Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг өнгөрсөн долоодугаар сараас эхлүүлсэн. Мөн борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавьж буй. Энэ талаар “Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлын явц…
-
Жүдочид Парис руу хүлгийн жолоо заллаа

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид зуны 33 дахь олимпын наадамдаа оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо болон шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчид Парисыг зорилоо. Жүдо бөхийн төрөл 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд болно. …
-
43 жил хилсээр хоригдсон эмэгтэй суллагджээ

Өнгөрсөн баасан гарагт үйлдээгүй хэргийнхээ төлөө 43 жил шоронд хоригдсон Сандра Хемме гэдэг эмэгтэй АНУ-ын Миссури мужийн эмэгтэйчүүдийн хорих ангиас суллагджээ. Эмэгтэй хүн хилс хэргээр ийм удаан хугацаанд хоригдсон тохиолдол Америкийн түүхэнд байхгүй. Миссури муж улсын гурван шатны шүүхээс эмэгтэйг суллах шийдвэр гаргасан боловч прокурорын зүгээс түүнийг суллахыг хойшлуулсаар байв. Харин шүүхийг хүндэтгээгүй гэх шалтгаанаар прокурорыг эрүүгийн…
-
2 хүнийг живэхээс аварлаа

Өнөөдөр /2024.07.22/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага 20:10 цагт онцгой байдлын албанд иржээ. Аврах ангийн албан хаагчид уг дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэж, автомашинд зорчиж явсан 2 иргэний амь насыг аварлаа. Гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.
-
Булган аймгийн Хангал сумыг Алтангадас одонгоор шагнав

Булган аймгийн Хангал сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагналаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр уг шагналыг гардуулав. Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошууг 1924 онд Хангал сум болгосон байна. Одоо энэ сум Сөрт, Урт, Хонгор-Өндөр, Хялганат гэсэн 4 багтай, 1493 өрхтэй, 4543 хүн амьдардаг. Булган аймгийн…

