-
Г.Алтаншагайгийн даага түрүүлжээ

Энэ онд нийт 108 сумын түүхт 100 жилийн ой тохиож байна. Хэнтий аймгаас ганц Норовлин сум өнөө жил ойтой. Тус сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайгийн бор даага түрүү магнайд хурдалжээ
-
Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна. Австралид нислэгүүдийг зогсоож, супермаркетуудад төлбөр тооцоо хийхэд хүндрэл үүсэж, өргөн нэвтрүүлгийн сүлжээнүүд доголдсон байна. Мөн АНУ-ын Аляска мужид онцгой байдлын алба руу хандахад саатал учирчээ. Энэхүү саатлын шалтгаан одоогоор нарийн тодорхойгүй байгаа боловч…
-
Төрийн тахилгат Бурханбуудай уулын тэнгэрийг тайв

Бурханбуудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өнөөдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр уг уулын Тахилгат овоонд боллоо. Энэ хайрхны унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгосон юм. Түүний дагуу анх удаа тахилгын ёслол үйлдэж буй юм.…
-
Хөвсгөл орох зам үерт автаж, 3 гүүр сэтэрлээ

Хөвсгөл аймагт өнөө орой 21:00 цагийн үед аадар орсны улмаас үер бууж, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон чиглэлийн авто зам дээр чулуу, шороо овоорч, 3 гүүр сэтэрлээ. Алаг-Эрдэнэ сумын Хоохны таг хүртэлх А0902 улсын чанартай авто замыг 11 хэсэг газраар үерийн ус даван урсаж байна. Замыг цэвэрлэж, гүүрийг застал аялагч, амрагч иргэдийг энэ чиглэлд зорчихгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
-
Өмнөговьд ангиограф оношилгоо, эмчилгээ хийдэг болов

Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ангиограф тасагтай боллоо. “Нутгийн хишиг”, “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тус төвд ангиографийн аппаратаар оношилгоо, эмчилгээ хийх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөмжөөр байгуулсан байна. Ангиографи /судсан дотуурх/ оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд орон нутагтаа хүлээгдэл, чирэгдэлгүй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Тус аймгийн тэргүүлэх өвчлөл,…
-
Наадамчдаас хог худалдан авчээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэлээ. Шигшээ 32 бөхийн барилдаанд Тосонцэнгэл сумын харъяат, сумын манлай заан Г.Ганбат түрүүлж, Тосонцэнгэл сумын харъяат, сумын заан Б.Пүрэвням үзүүрлэсэн байна. Азарганы уралдаанд Тосонцэнгэл сумын аймгийн алдарт уяач Ц.Сэдэдийн Монгол хүрэн түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат, алдарт уяач Т.Насанхүүгийн бор аман хүзүүдэв.…
-
34, 35-р байрыг нурааж, газар дээр нь шинэ орон сууц барьж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорац хамтран, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороон дахь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барих төслийг хэрэгжүүлж буй. Тус хорооны 34, 35 дугаар байрны 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амьдрах нөхцөлгүй, нурах эрсдэлтэй байранд амьдарчээ. Үүнийг мэргэжлийн байгууллагуудын…


