-
ТАНИЛЦ | Нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.13-т заасны дагуу Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг сонгогчдод танилцуулж байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү https://audit.mn/?p=25439
-
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг хянаж дуусав

Иргэн С.Б, Б.С нарыг ашиг олох зорилгоор 2023 оны 6-11 сар хүртэлх хугацаанд нэр бүхий домайн хаяг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 8 сая төгрөгийн орлого олсон хэрэгт холбогдуулан шалгаж байна. Төв аймгийн Прокурорын газраас энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 (Мөрийтэй тоглоом зохион…
-
257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 6 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд 257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 107, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн…
-
155.315 зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны “хар жагсаалт”-аас гаргалаа

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж, зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн…
-
Бөхийн холбооноос Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгажээ

“Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлүүдийг үндэслэж Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нь тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасан, энэхүү байдал нь давтагдаж буйг зөрчил гаргасанд тооцсон байна. Тэрбээр гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй…
-
Европын парламентын сонгууль явагдаж дууслаа

Европын Холбооны /ЕХ/ ирэх таван жилийн бодлогыг тодорхойлох Европын парламентын ээлжит сонгууль өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн. Сонгууль ЕХ-ны гишүүн 27 улсад зургаадугаар сарын 6-9-ний хооронд явагдсан бөгөөд санал өгөх эрхтэй 360 сая орчим хүн оролцсон байна. Санал хураалт ням гаргийн орой дуусаж, эхний урьдчилсан дүн гарлаа. Европын парламентын 720 суудлын төлөө Европын 200 орчим намын төлөөлөл өрсөлдсөн. Сонгогдсон депутатууд долоодугаар…
-
Зүрх гэнэт зогсох нь энергийн ундаатай холбоотой юу?

Зүрх гэнэт зогсох нь энергийн ундааны хэрэглээтэй холбоотой байж магадгүйг нэгэн шинэ судалгааны үр дүн харуулжээ. Тодруулбал, Майо клиникийн судлаачид их хэмжээний кофеин болон бусад өдөөгч бодис агуулсан эдгээр ундааг уух нь зүрхний удамшлын өвчтэй хүмүүст аюултай болохыг анхааруулаад байна. Судалгааны багийнхан гэнэт зүрхний шигдээсээр өвдсөн ч амьд үлдсэн 144 хүнд үзлэг хийжээ. Эдгээр хүмүүсийн…


