Category: Menus

  • Нүүрсний утаанаас ус гаргаж авч байна

    Нүүрсний утаанаас ус гаргаж авч байна

    Хүрэн нүүрсний утааг тусгай төхөөрөмжөөр дамжуулан ус болгон гаргаж авдаг тухай Өвөр Монголын Шилийн гол аймгийн цахилгаан станцаас мэдээллээ. Утаанаас ус гаргах технологи ашигласнаар цахилгаан станц нь усны их хэрэглэгч байснаасаа усны эх үүсвэр болж, тухайн нутгийн ойжуулалт, тариалалтын усыг хангаж, нүүрс баялаг ус хомс бүсэд эрчим хүч хэмнэх амжилттай хайлт болж байна. Баруун Үзэмчинд…

  • Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна

    Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна

    “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт…

  • Үерийн бүсэд суурьшиж буй айл өрхүүд нүүх боломжгүй гэжээ

    Үерийн бүсэд суурьшиж буй айл өрхүүд нүүх боломжгүй гэжээ

    Өнгөрсөн жилийн зун Улаанбаатар усанд живсэн. Тухайн үед Дарь-эх орчмын үерт өртсөн 20 айлыг шинэ байршил руу нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар тухайн хэсэг буюу үерийн бүсэд 200 айл оршин сууж байна. Холбогдох байгууллагын зүгээс оршин суугчдад үерийн бүсээс нүүх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч иргэд нүүх боломжгүй гэсэн хариултыг өгчээ. Учир нь үерийн эрсдэлтэй …

  • “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв

    “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв

    “Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

  • Чуулган завсарлахын өмнө хуулиуд “машиндав”

    Чуулган завсарлахын өмнө хуулиуд “машиндав”

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон хууль эцэслэн баталлаа. Тодруулбал, дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд эдгээр хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг тогтож сайн хэлэлцэхгүйгээр шуурхай баталсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 21 хуулийг дагалдуулж боловсруулсан 113 хуулийг батлах учир гишүүд 14 цагт бэлэн байхыг анхааруулав.  Хууль батлах үеэр гишүүд кноп дарах биш, гараа өргөж дэмжиж байгаагаа илэрхийлж…

  • Боинг компани удаан хугацаанд хойшлогдоод байсан Starliner хөлгийг хөөргөлөө

    Боинг компани удаан хугацаанд хойшлогдоод байсан Starliner хөлгийг хөөргөлөө

    Америкийн Боинг компани НАСА-гийн хоёр сансрын нисэгчийн хамт Олон улсын сансрын станц (ОУСС) руу Starliner хөлгөө амжилттай хөөргөлөө. Энэ нь урт хугацаанд, хэцүү хүндрэлүүдийг даван туулсаны дараах анхны нислэг юм. НАСА-гийн нисгэгчид  болох Батч Вилмор, Суни Уильямс нар Капсулыг долоо хоног гаруй хугацаанд удирдах ажээ.   Хөлөг Флорида дахь Канаверал хошууны сансрын хүчний станцаас United Launch Alliance Atlas пуужингаар…

  • Ч.Лодойсамбуу: Гүтгэлэггүй сонгууль хийцгээе!

    Ч.Лодойсамбуу: Гүтгэлэггүй сонгууль хийцгээе!

    Залуу нэр дэвшигчид өөрөөр өрсөлдөж байна. Тэд сонгуулийн бохир аргаас татгалзан, цэвэр өрсөлдөхийг бусдадаа уриалж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Чулуунбилэгийн Лодойсамбуу бүх нэр дэвшигч, улс төрийн нам, сурталчилгааны багуудад хандан, уриалга гаргалаа. Ч.Лодойсамбуу: -Саналаа өгөхдөө монголчууд дээлээ өмсдөг, сонгуулийг баяр ёслолын хэмжээнд хүлээж авдаг байсан. Төрөө…

  • Сайншандад усархаг борооны улмаас 4 байшин, 4 гэр усанд автжээ

    Сайншандад усархаг борооны улмаас 4 байшин, 4 гэр усанд автжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар  багт зургаадугаар сарын 04-ний өдрийн 18:50-19:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 4 айлын байшин, 4 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 айлын байшинд орсон 8 тонн усыг соруулж, 4 гэрийн усыг гадагшлуулж 6…

  • Энэхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо

    Энэхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо

    Энэтхэгийн 968 сая сонгогчийн саналыг цуглуулах долоон үе шаттай нүсэр парламентын сонгууль дөрөвдүгээр сард эхлээд өнгөрсөн Бямба гарагт өндөрлөлөө. Ерөнхий сайд Нарендра Моди тус улсын парламентын сонгуульд гурав дахь удаагаа дараалан түүхэн ялалт байгууллаа. Тэрээр сонгогчдодоо талархал илэрхийлж, сүүлийн арван жилийн хугацаанд хийгдэж буй ажлуудыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.  Гэсэн хэдий ч түүний эрх баригч нам таамаглаж байсанчлан олонхийн саналыг…

  • “Үзлэгийн цаг 10 минут” гэх журам өвчтөнг чирэгдүүлж, сараар үргэлжилсэн хүлээгдлийг үүсгэх болжээ

    “Үзлэгийн цаг 10 минут” гэх журам өвчтөнг чирэгдүүлж, сараар үргэлжилсэн хүлээгдлийг үүсгэх болжээ

    Амбулаторийн эмчийн үзлэг 10 минутаас доошгүй байхаар тусгасан нь эмчийн ачааллыг багасгах бус сунжруулах тохиолдол цөөнгүй гарч байна. Эмч нар 10 минутад баригдаж, иргэд цаг авах хүлээгдэл хойшилсоор сараар хэмжигдэх оочер үүсгэх болжээ.  Харин албаныхан эмчийн үзлэгийн чанарыг сайжруулахын тулд энэ журмыг ашиглах нь хамгийн боломжит гаргалгаа гэж үзэж байна. ЭМДҮЗ-ийн 2023 оны 08-р тогтоолд…