-
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Баян-Өлгий аймагт ажиллаж, авто осолд орсон иргэнд яаралтай тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг энэ сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарал, дотор эрхтний гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.…
-
Б.Тэгшбаяр олимпын эрх авснаар хоёр дугуйчин Парисын олимпод уралдахаар боллоо

Узбекистан улсад болж буй дугуйн Ази тивийн аварга шалгаруулах “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ын цагийн уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж, шар цамцны эзэн болсноос гадна “Парис 2024” зуны олимпын наадмын эрхийг авлаа. Энэ гарааны дараа түрүүлсэн тамирчинд зуны олимпын наадамд уралдах эрх олгох байсан ба 2016 онд Track дугуйн…
-
Хүний асаргаанд бойжсон баавгайн бамбаруушуудыг өнөөдөр тайгад тавилаа

Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбаруушт малчин айл сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо больжээ. Тиймээс иргэд Зэд Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн байна. Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушт Дондог, Дулам хэмээх нэр өгч, биеэ дааж амьдрах чадвартай болохоор байгальд нь тавихаар 2024 оны гуравдугаар сараас хойш асран…
-
Түүх, шашны эд зүйлс хулгайлсан хэргийг 8 жилийн дараа илрүүлжээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ийн гэрээс 2016 онд соёлын биет өв болох бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан аж. Энэ хэргийг 8 жилийн дараа илрүүллээ. Уг эд зүйлсийг хулгайлсан иргэн Б тэдгээрийг 7 жил хав дарж байгаад, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт…
-
Урсгал сөрсөн жолоочийн эрхийг хасжээ

5 дугаар сарын 21-нд цахим орчинд нэр бүхий цахим хаягаас “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Honda Сr-z” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн” гэх мэдээлэл тавьжээ. Мөн 22-ны өдөр “Нийслэлийн 23-р сургуулийн хажууд байх явган хүний зам дээр байнга машин зогсдог” гэх мэдээлэл нийтлэгдсэн байна. Эдгээр мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил…
-
Хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг прокурорт шилжүүллээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа мод бэлтгэж, экологи-эдийн засагт 330.362 төгрөгийн хохирол учруулжээ. Тэр мөн хууль бусаар бэлтгэсэн 39 ширхэг хус модыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байна. Энэ хээгт нь түүнд Эрүүгийн…
-
Үнсээ ил асган, түймэр гарахад хүргэжээ

Дорнод аймгийн Баяндун суманд оршин суух иргэн Б энэ оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үнс нурмаа ил задгай асган, түймэр гарахад хүргэжээ. Уг түймрийн улмаас экологи-эдийн засагт 350 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Түүний энэ үйлдэлд цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх…
-
Ардчилал шинэчлэлийн нам сонгуульд оролцохгүй болжээ

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг 5 дугаар сарын 24, 25-нд хүлээн авлаа. Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр…
-
Улиастайн гүүрний дэргэд ноцтой осол гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдсөн осол өнөө өглөө гарлаа. Уг ослын улмаас 2 хүн машины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг 06:12 цагт очиход, “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 18 болон 41 настай, хоёр эрэгтэй машиндаа хавчуулагдсан байжээ. Энэ ослын…
