-
МАН-ын жагсаалтынхны өнгө

МАН-ынхан хөнжил дотроо хөлөө жийлцээд, нэр дэвшигчдээ хамгийн сүүлд тодрууллаа. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг 5 дугаар сарын 25-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуультай. МАН жагсаалтаар УИХ-д жагсааж оруулах 48 хүнээ эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар сөөлжүүлэн бичжээ. Хуульч, эдийн засагч, уурхайчин, сэтгүүлч, багш, малын эмч, социологич, боксчин, балетчин гээд нийгмийн олон янзын мэргэжлийн төлөөллөөр жагсаалтынхаа өнгийг алаглуулсан байна.…
-
УИХ-ын гишүүн бол дарга биш, иргэдийг төлөөлөн ажиллахаар сонгогдсон хүн

Монгол Улсын иргэд сонгох эрхээ эдэлж удахгүй болох УИХ-ын сонгуулиар дамжуулан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох УИХ-д ажиллах төлөөлөгчдөө сонгоно. Тиймээс сонгуульд хэрхэн оролцох вэ, саналаа өгөхдөө юунд анхаарах вэ, сонгуульд оролцох нь яагаад чухал вэ зэрэг ойлголтыг иргэд, сонгогчдод хүргэх нь чухал юм. Цогц Хөгжлийн Үндэсний Төв Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн…
-
МАН-аас нэр дэвшүүлж буй 126 хүнтэй танилц

МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт болон намын нэрсийн жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулъя. УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт: Батмөнхийн Батцэцэг Гочоогийн Ганболд Батсуурийн Даваадалай Гомбожавын Занданшатар Гүрсэдийн Сайханбаяр Дуламдоржийн Тогтохсүрэн Ганзоригийн Тэмүүлэн Аюушийн Цогцэцэг Содномын Чинзориг УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт: Дашзэвэгийн Амарбаясгалан Балжиннямын…
-
Тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд Төгрөг сумын Оройнбуудал, Цээл сумын Хүнтолгой, Бугат сумын Арцагаансайр, Чандмань-Өвдөг зэрэг газрын 36 мянган га талбайд тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа. Мөн Төгрөг, Бугат, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн 45 ажилтанд зоонозын халдвараас яаж сэргийлэх талаар сургалт явуулав. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хээрийн ажлын баг тарваган тахлын идэвхтэй голомт…
-
Монголын 12 уулчин Эверестийн оргилд гарчээ

Эверест оргилд хөтчийн тусламжгүй, хүчилтөрөгчгүйгээр авирсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар харамсалтайгаар ама алдсан. Тэд 8848 метрийн оргилд амжилттай гарснаа гар утсаараа бичлэг хийн, баримтжуулан үлдээсэн байдаг. Тэдэн шиг хүсэлт тэмүүлэлтэй монгол уулчид Гималайн ноён оргилд мөрөө гаргаад 19 жил болжээ. Эверест оргилд нэмэлт хүчилтөрөгч, хөтчийн тусламжгүйгээр Дэлхийн олон уулчид гарч байсан түүхтэй. Харин манай улсаас Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хүчилтөрөгчгүй,…
-
“Амьдрал” шүлэг, “Банхар” өгүүллэг түрүүллээ

МЗЭ-ийн болон “Болор цом” шагналт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны нэрэмжит яруу найраг, богино хүүрнэл зохиолын наадмын сүүлчийн шат буюу “Тайзны уншлага” 5 дугаар сарын 17-нд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 15 найрагч, 6 зохиолч энэ шатанд бүтээлээ уншиж, өрсөлдөв. Яруу найргийн төрөлд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсангийн “Амьдрал” бүтээл тэргүүлсэн бол онцлох бүтээлээр Орхон аймгийн…
-
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг хаана

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 25-ны бямба гарагт болох тул төв замын автомашины хөдөлгөөнийг хаана. Гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Энэ үеэр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хөдөлгөөнийг хаахыг анхааруулъя. Үүнтэй холбогдуулан, нийтийн тээврийн автобусны маршрутыг өөрчлөх юм байна. Энэ сарын 25-ны 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамжны замуудад автомашины хөдөлгөөнийг…


