-
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал нэмэгдэж, оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл буурах тооцоо гарсан. Тиймээс нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр…
-
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дулааны станцын өргөтгөл 21мвт-ыг байнгын ашиглалтад орууллаа

Монгол Улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвийн Дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил дуусч ашиглалтад орлоо. Уг төсөл арга хэмжээний хүрээнд Эргэлдэх буцламтгай үет шаталтын технологи бүхий 21 МВт-ын хүчин чадалтай зуух, уутат үнс баригч, 45 м өндөртэй утааны хийн яндан, 6/0.4кВ-ын 2х800кВА чадалтай хаалттай дэд…
-
Таваншард гүүрэн гарц хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Таваншарын нүхэн гарцын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, цахилгаан, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, ус хангамж, ариутгах татуургын ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн 16,000 м.кв талбайд ногоон байгууламжийн ажил хийж, борооны ус зайлуулах…
-
Сайд, даргын ажлаа өгөхөөрөө чуулганы хурлыг тасалдаг “мода” дэлгэрэв үү?

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд асан С.Амарсайхан нар ажлаа өгснөөсөө хойш чуулганы нэгдсэн хуралдаанд огт суусангүй. МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Бүгдээрээ өвчтэй, гачигдал зовлон тохиолдсон” гэдгээс өөр тайлбар өгч чадахгүй сууна. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын их хурлаас хойш Төрийн ордонд үзэгдээгүй. Ажилдаа ирээгүй шалтгааныг…
-
Эм, биобэлдмэлийн 321 зөрчил илрүүлжээ

Гаалийн ерөнхий газар улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавьсан хяналтынхаа талаарх 2025 оны статистик мэдээллийг гаргажээ. Тус байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой нийт 321 зөрчил илрүүлж, 9 аж ахуйн нэгж, 312 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий…
-
Гишүүдийн ирц хангалтгүй байснаас үүдэж бямба нямын амралтыг шилжүүлэхээргүй боллоо

Бямба ням гарагт нийтээр тэмдэглэх баярын өдөр таарвал ажлын өдрөөр нөхөж амрах хуулийн төсөл унажээ. Уг нь гишүүдийн олонх нь цагаан сар, наадмын өдрүүд бямба ням гарагт таарвал ажлын өдрөөр нөхөж амрах тухай дээрх хуулийн зохицуулалтыг дэмжиж байсан юм. Гэвч ирцээ бүртгүүлсэн боловч санал хураалтад ороогүй гишүүдийн тоо олонхыг бүрдүүлснээр хуулийн төсөл парламентын дэмжлэг авч…
-
45 хоногт 313 хүн осголт, хөлдөлтийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ

Өвлийн улирал, тэр ААН, байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй осголт, хөлдөлтийн тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдсэн талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Тухайлбал, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 14-ний хооронд нийт 313 хүн осголт, хөлдөлтийн шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр тохиолдлын дийлэнх хувийг 14-30 хүртэлх…
-
Оюутолгойн сонсголын үр дүнг ирэх 7 хоногт хэлэлцэнэ

Өнгөрсөн 7 хоногийн улс төрийн анхаарал татсан гол үйл явдал Оюутолгойн хянан шалгах сонсгол байсан. Тэгвэл сонсголын үр дүнг чуулганаар хэлэлцэж тогтоолын төсөл боловсруулсны дараа танилцуулна гэдгээ түр хороог санаачлагч УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдэгдээд байгаа юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар түр хорооны асуудлыг хэлэлцсэн ч хариуцсан байнгын хороогоор хэлэлцүүлж санал дүгнэлт боловсруулуулж тогтоолын төсөл гаргах…
-
Замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой 360 градус эргэдэг камертай авто машин, цахилгаан дугуй хүлээлгэн өглөө

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулсан. Өнөөдөр уг газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах,…
