-
Метроны эхний шугам Толгойтоос Амгалан хүрнэ

Улаанбаатарт байгуулах метроны эхний шугам Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байна. Үүний 6.6 км-ыг газар доогуур хийх юм. Уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. НХААГ/20240103208 тендерийн дугаартай нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2024 оны 2 дугаар сарын 29-нд зарлаж, 3 дугаар сарын 18-нд нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт саналаа…
-
Өнөөдөр Сүхбаатарын талбайд ирж, саналаа өгч үзээрэй

Сонгуулийн ерөнхий хороо 2024.05.18-20-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Номын баяр”-т оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудасны загварыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой. Мөн СЕХ-ноос саналын хуудас болон санал тоолох автомат машины талаар сонгогчдод мэдээлэл өгч байна
-
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийг нээхэд бэлэн болжээ

Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө. “Говь”-ийн замыг “Мишээл экспо”-гийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх юм байна. Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээхээр төлөвлөжээ. Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбохоор тавьж буй гүүрний зорчих…
-
ОХУ Украйны Харьков мужид цохилт өгсны улмаас 11 хүн амиа алджээ

ОХУ ням гарагт Украины хоёр дахь том хотын захад орших нуурын эргийн амралт зугаалгын газар болон ойр орчмын тосгод руу цохилт өгсний улмаас 11 хүн амиа алдаж, олон тооны хүн шархадсан байна. Тэнд зургаан хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болж, 27 хүн шархадсан гэж албаныхан мэдэгдэв. Мөн Эхний цохилтоос 20 минутын дараа хоёр дахь цохилтыг өгч, онцгой…
-
Хамгийн бага татвар төлдөг 8 үл хөдлөхтэй танилц

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан юм. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцдог. Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө.…
-
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгт 15.000 гаруй гүйгч бүртгүүллээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл 2024.05.20-ны 17:00 цагт хаагдлаа. Бүртгэлийг 2024.03.20-ны өдрөөс нээж, 2 сарын хугацаанд явуулж дууслаа. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүллээ. Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд…
-
Өртэй хүнийг дарамталдаг бүлгийг илрүүлжээ

“Өр төлбөрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн, ийм хэрэг үйлджээ. Тэд 2023 оны 3-6 дугаар сард ийм хэрэг өдүүлсэн аж. Тэдэнд хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн хэрэгт нь энэ оны 5 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн…
-
“Улаанбаатар марафон”-д 12.200 гаруй иргэн бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдыг өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэнэ. 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 12.200 гаруй иргэн уг гүйлтэд оролцохоор бүртгүүлжээ. Энэ жил 10, 21, 42 км-т гүйх хүн ноднингийнхоос нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил 10 км-т 1368, 21 км-т 542, 42 км-т 140 хүн бүртгүүлсэн бол энэ жил 10 км-т 1866,…

