-
АН-ын жагсаалтад бичигдсэн 48 хүний нэр

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж дууслаа. Тус намын жагсаалтыг дарга Л.Гантөмөр тэргүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ард нь жагсжээ. Энэ жагсаалтыг ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлж, олонхын саналаар шийдвэрлэсэн байна Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт 1 Лувсанням Гантөмөр 2 Салдан Одонтуяа 3 Жамба …
-
Газар 4.3 магнитуд хүчтэй хөдөллөө

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн Зоонуруунд өнгөрсөн шөнө 22:52 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын засаг даргаас хохирлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж ОБЕГ-т мэдээлсэн байна.
-
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дараагийн ДАШТ БРАЗИЛД болно

Тайландын нийслэл Бангкок хотноо (2024.05.17)-нд Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) 74 дүгээр конгрессийн үеэр 2027 онд болох эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг зарлалаа. 10 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Өмнөд Африк, Мексик-АНУ, Чили, Итали, Умардын орнууд ( Дани, Норвеги, Швед, Исланд, Финланд, Фарерын арлууд) , Бразил, Герман-Бельги-Холланд хамтран нэрээ дэвшүүлсэн бөгөөд эцсийн шатанд…
-
Х.Нямбаатар: Инженер, техникийн мэргэшсэн мэргэжилтэн байх гэдэг хамгийн чухал шалгуур

МАН-ын бага хурлын 300 гаруй гишүүн өнөөдөр хуралдан, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүс болон жагсаалтад багтаах хүмүүсээ тодруулж байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Олон нийтийн судалгаанд суурилж, намын дарга бодлогын нэр дэвшүүлнэ. Инженер, техникийн мэргэшсэн мэргэжилтэн байх гэдэг хамгийн чухал шалгуур бий. Насны шалгуур бас байх шиг байна лээ. Авлига албан тушаалын…
-
“Баян” Б.Базарыг суллалаа

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Базарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “…нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэж…” болзошгүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч…
-
Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн замыг хатуу хучилттай болголоо

Хөвсгөл аймгийн төв Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн нийт 4,5 км замын 3 км-ыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай болголоо. Гүйцэтгэгчээр “Хөвсгөл зам“ ХХК ажиллаж байгаа аж. Одоогоор уг замыг ашиглалтад оруулаагүй, тэмдэг, тэмдэглэгээ тавьж байна.
-
Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн замыг хатуу хучилттай болголоо

Хөвсгөл аймгийн төв Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн нийт 4,5 км замын 3 км-ыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай болголоо. Гүйцэтгэгчээр “Хөвсгөл зам“ ХХК ажиллаж байгаа аж. Одоогоор уг замыг ашиглалтад оруулаагүй, тэмдэг, тэмдэглэгээ тавьж байна.
-
Хоёр дахь уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ

Эверест оргилын 8400 өндрөөс уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг өнөөдөр олжээ. Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэрт нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр гарахаар яваад хоёул амь эрсэдлээ. Тэд “Хүннү хайкинг” клубт харьяалалтай. Олон жилийн туршлагатай уулчид. Ц.Өсөхжаргал 51 настай, уулын спортоор олон жил хичээллэсэн. Л.Пүрэвсүрэн 31 настай. Увс аймгийн харьяат байв. Эверест орчимд сүүлийн өдрүүдэд цаг агаар муу байжээ. 7 хоногийн өмнө шерпагийн баг…
-
Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаа энэ хугацаанд нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс…
