-
ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Ш.Раднаасэдийг тавьжээ

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар 2025 оны 6 дугаар сараас хойш 6 сар ажилласан Д.Мөнх-Эрдэнийг Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон. Түүний оронд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг тавьжээ. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд МАН-ын даргын тамганы төлөөх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тэмцлийн үеэр Г.Занданшатарыг дэмжиж байв. Тэр 2025.09.26-нд “Хууль засаглах уу, хулгайч засаглах…
-
Цаначин Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотод 12-р сарын 18,19-нд “Far East Cup-2025” тэмцээн болж байна. Азийн шилдэг цаначдыг шалгаруулах энэхүү тэмцээнд Монгол, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Бразил, Португал зэрэг орны 70 гаруй тамирчин оролцож байгаа аж. Тэмцээний эхний өдөр сонгомол зайн тэмцээн болж, эмэгтэйчүүд 5, эрэгтэйчүүд 10 км замд уралдав. 5 км сонгомол зайд “Алдар” спорт хороо,…
-
Волейболын Үндэсний дээд лигийн аялан тоглолтууд Дархан хотод эхэллээ

Волейболын дээд лигийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаагийн дээд лиг өмнөх улирлуудаас илүү өргөн цаг хүрээтэй болж байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил Степпэ арена, Спортын төв ордонд зохиогддог байсан бол энэ жилээс “Степпе арена”, “Аса арена”, “Дархан Юнайтед арена”-д лигийн тоглолтууд зохиогдохоор болсон. Өмнө хотын төвөөс нисэх рүү явж тоглолт үзэхэд хүндрэлтэй байсан бол үүнийг Аса…
-
Залуучуудын хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны улмаас үймээн дэгдлээ

Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны дараа Бангладеш улс даяар жагсаал өрнөж, үймээн самуун дэгдлээ. Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч, 32 настай Шариф Осман Хади өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт масктай этгээдүүдэд толгойдоо буудуулсан юм. Түүнийг эмчлэхийн тулд Сингапур улс руу авч явсан ч 6 хоногийн дараа шархаа даалгүй нас баржээ. Пүрэв гарагт Шариф…
-
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн хятад удирдагчийг албадан буцаажээ

Улаанбаатар хотын Ногоон нуур орчмын гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэн, 1008 айлын орон сууц барьж буй гадаадын иргэдийг Гадаадын иргэн, харьяатын газар шалгажээ. Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор уг төслийг гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн аж. Гэвч эл төслийн талбайд гадаадын өөр олон иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр…
-
Гадаадын жуулчдад 4 улирлын аяллаа онцлон танилцуулж байна

БНХАУ-ын Хайкоу хотод олон улсын аялал жуулчлалын “China International Travel Mart 2025” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Ази тивийн хамгийн том гэж онцолдог энэ үзэсгэлэнг Хятадын Төрийн зөвлөлийн албан ёсны зөвшөөрлийн дагуу 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. CITM үзэсгэлэнд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Хонконг, Макао, Тайвань, гадаадын 100 гаруй улс, бүс нутгаас…
-
Нийтийн тээвэрт толгой тоолох төхөөрөмж суурилуулснаар орлого нь 69 хувиар өсжээ

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, зорчигчдийн толгой тоолох төхөөрөмж суурилуулснаар орлого нь өмнөх жилүүдээс 69 хувиар өсжээ. Түүнчлэн өнгөрсөн онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг байсан бол энэ оны 11-р сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгдсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Мөн зорчигч жолоочид бэлэн мөнгө өгдөг байсныг болиулж, зориулалтын хайрцагт хийдэг…


