Category: Menus

  • Гадаадын иргэнд буу тулган, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Гадаадын иргэнд буу тулган, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Монгол Улсын иргэн Э.Б, Б.З, Б.О нар бүлэглэн, шунахайн сэдлээр гадаадын иргэнд буу тулган сүрдүүлж, хүч хэрэглэн, гар утсыг нь дээрэмджээ. Б.З нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргасан байна. Уг машинд сууж явсан зорчигч тухайн ослын улмаас нас барсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн…

  • Хүүхдээр хурдан морь хөлслүүлээд эрүүгийн хариуцлага хүлээхэд тулав

    Хүүхдээр хурдан морь хөлслүүлээд эрүүгийн хариуцлага хүлээхэд тулав

    Дорнод аймгийн уяач А.Д хүүхдээр хурдан морь хөлслүүлээд, эрүүгийн хариуцлага хүлээхдээ тулаад байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 1.2-т “Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл” гэж бий. Хүүхдийг эцэг эхээс нь хол байрлуулж, хонуутаар ажиллах нөхцөл үүсгэхийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэмт…

  • Говь-Алтай аймагт 320 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

    Говь-Алтай аймагт 320 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт 320 ортой, 6 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Барилгын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Жи Ти Кэй Эс” ХХК хийж…

  • Гацуураас үүсэх гал түймрийн аюулаас сэргийлье

    Гацуураас үүсэх гал түймрийн аюулаас сэргийлье

    Хэдийнээ шинэ жилийн баярын уур амьсгал орж, айл бүхэн бүтэн жил хадгалсан  ганган гацуураа засаад эхэлжээ. Гэвч энэ баярын уур амьсгалтай зэрэгцэн “анзаарагддаггүй” нэгэн аюул чимээгүйхэн ойртож байдгийг олон хүн тоодоггүй. Сүүлийн жилүүдэд гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гал түймэр гарах болж, хүний эд хөрөнгө, амь насанд ноцтой эрсдэл учруулах болсон нь иргэн бүрийн анхаарах…

  • Төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

    Төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

    ЦУОШГ-аас дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэлээ. Энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана. Иймд иргэд, хөдөлмөрчид, малчид, тээвэрчид та бүхэн…

  • В1 давхрын өрөөнүүдийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгдөг байжээ

    В1 давхрын өрөөнүүдийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгдөг байжээ

    Нийтийн албан тушаалтан Ж.У эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, орон сууцны техникийн давхарт байрлах өрөөнүүдийг бусдын нэр дээр шилжүүлдэг байжээ. Тэр СӨХ-ны мэдэлд байх ёстой В1 давхрын өрөөнүүдийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд хувь хүний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгдөг байсан аж. Ийм байдлаар нэр бүхий Сууц өмчлөгчдийн холбоонд 759.5 сая төгрөгийн хохирол…

  • Хүнсний дэлгүүр шатжээ

    Хүнсний дэлгүүр шатжээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд өнөө өглөө дэлгүүр шатав. Энэ тухай дуудлагыг 12-р сарын 17-ны 04:53 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр анги хүлээн авчээ. 9х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг гал сөнөөгчид 06:16 цагт тархалтыг нь зогсоосон байна.

  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

    Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

    Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, авто замын сүлжээ ердөө 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүргэсэн. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7–13 км/цагт хүрч буурсан байна. Замын  түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн…

  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

    “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

    Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарц гэсэн төслүүдийг үе шаттай барьж байна.…

  • П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар тавина

    П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар тавина

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг албан тушаалаас нь чөлөөлсөн. 2020 оноос СЕХ-ны даргаар ажилласан тэрээр өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Түүнийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилох тухай санал гарч байв. Тэгвэл түүнийг Гаалийн ерөнхий газрын дарга болгохоор тогтсон ажээ. Засгийн газар өнөөдөр уг томилгоог албажуулах юм байна.