-
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмсэн. Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн.…
-
Үер, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 700-д хүрчээ

Сүүлийн өдрүүдэд Индонез улсын Суматра аралд үргэлжилсэн аадар бороо орсны улмаас үер, хөрсний гулгалт үүсэн, амиа алдсан хүний тоо 700-д хүрчээ. Мөн 2600 хүн бэртэж, 500 орчим хүн сураггүй алга болсон байна. Амиа алдсан хүний тоо өдөрт зуу зуугаар нэмэгдэж буй ч цаашид ихсэх төлөвтэй байна. Үерийн улмаас Суматра арлаас 1 сая оршин суугчийг нүүлгэн…
-
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах…
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгоно

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж…
-
Зэсийн үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд…
-
С.Бямбацогт: Төр, орон нутгийн өмчийн мэдээллийг нэгтгэсэн цахим систем бий болгож байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.03/ боллоо. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээллээ. ТӨБЗГ төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын мэдээллийг нэгтгэсэн цахим систем бий болгож буй аж. Уг системд төрийн болон орон нутгийн бүх өмчийн мэдээллийг тавьж, олон нийтэд танилцуулах юм байна. Уг систем 2026.01.01-нээс ажиллаж эхэлнэ. Одоо…
-
“Шингэн мөс” хэмээх мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлжээ

2025 оны 12 дугаар сарын 01-ны өдөр улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ-аас шуурхай илрүүлж, таслан зогсоожээ. Тодруулбал, иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон байна. Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх…
-
Хувийн цэцэрлэгүүдийн 11-р сарын хувьсах зардлыг энэ сарын 10-ны дотор олгоно

Хувийн цэцэрлэгүүдийн холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт хувьсах зардлыг цаг тухайд нь олгох талаар хүсэлт хүргүүлжээ. Тэгвэл тухайн асуудлыг Боловсролын сайд авч хэлэлцэж хүлээгдэж буй санхүүжилтийг 12-р сарын 10- ны дотор олгохоо мэдэгджээ. Тодруулбал, Улсын төсвөөс 260 хувийн цэцэрлэгт 22.9 тэрбум төгрөг, хоолны зардалд 5.6 тэрбум гээд нийт 48.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод буй. Харин 11-р…
-
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын…
