Category: Menus

  • 2 машин шатжээ

    2 машин шатжээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт том оврын машин шатав. Уг байна дуудлагыг 12:20  цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар анги хүлээн авч, очиход, “Howo ZZ4257W324HE1H” загварын зүтгүүрийн бүхээг шатаж байсан аж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд машин шатаж байна гэсэн дуудлага 19:51 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.…

  • Айлуудын ханан пийшинг хөөлж эхэлжээ

    Айлуудын ханан пийшинг хөөлж эхэлжээ

    Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид дуудлагын дагуу айл өрхүүдийн ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчин А.Баасанжав “Наймдугаар сарын 15-наас эхлэн айл өрхүүдийн янданг хөөлж, ханан пийшин болон зуухны эвдрэл гэмтлийг засварлаж байна. Дуудлагын тооноос хамаарч өдөрт дунджаар 5–8 айлд очиж…

  • 240 ортой цэцэрлэг ашиглалтад орууллаа

    240 ортой цэцэрлэг ашиглалтад орууллаа

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 240 ортой, 52 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгийн хуучин барилгыг буулган, шинээр барьжээ. Барилга, байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 18-нд уг барилгыг ашиглалтад хүлээн авлаа. Барилгын зураг төслийг “Батпроект” ХХК боловсруулан, барилга угсралтын ажлыг “Гурванбулаг сод” ХХК гүйцэтгэсэн байна.

  • ШХАБ-ын орнуудтай дэд бүтцийн салбарт хамтарна

    ШХАБ-ын орнуудтай дэд бүтцийн салбарт хамтарна

    ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ОХУ-ын Москва хотноо өчигдөр эхэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр “Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын…

  • Монголбанкны ерөнхийлөгч хэн болох вэ?

    Монголбанкны ерөнхийлөгч хэн болох вэ?

    Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Үүний дагуу парламентаас 2019.11.22-нд томилогдсон Б.Лхагвасүрэнгийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2025.11.21-нд дуусна. Түүнийг тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор чуулганд нэр дэвшигчийн сонсгол хийн, томилж байв. Тиймээс ч Монголбанкны ерөнхийлөгч болох гэсэн хүмүүсийн амбийц хөдөлж, тэр албан тушаалд өөрийн хүнээ тавих гэсэн эрх мэдэлтнүүд…

  • МАН-ын генсекээр Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулна

    МАН-ын генсекээр Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулна

    Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаан боллоо. Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалттай холбоотой гурван асуудал хэлэлцсэн юм. Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулжээ. Мөн намын орон…

  • 10-р сарын 1-нээс хойш 84 мянган зөрчил 102 аппликэйшнээр бүртгэгджээ

    10-р сарын 1-нээс хойш 84 мянган зөрчил 102 аппликэйшнээр бүртгэгджээ

    Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийтдээ 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхэлжээ. Түүнчлэн 10-р сарын 1-нээс хойш 102 аппликэйшнээр дамжуулан иргэдээс 84 мянган дуудлага мэдээлэл ирж, бүртгэгджээ. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох технологитой юм. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар,…

  • “Монгол зөгийн бал” форум зохион байгуулна

    “Монгол зөгийн бал” форум зохион байгуулна

    Жижиг, дунд үйлдвэрийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Албан бус эдийн засгийг албажуулах төсөл”, Булган аймгийн “Хантай” зөгийн аж ахуй, “Инно” лаборатори хамтран, 11 сарын 28-нд Улаанбаатарт “Монгол зөгийн бал” форум зохион байгуулна. Монгол Улсад зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, нэгдэх хүсэлтэй зөгийчдийн хөдөлмөр эрхлэлтийг албажуулах, экспортын чиг баримжаатай Монголын зөгийн балны кластер байгуулах…

  • Бодибилдинг, фитнесийн аварга оюутнууд тодорлоо

    Бодибилдинг, фитнесийн аварга оюутнууд тодорлоо

    Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Дархан-Уул аймгийн “Бугант” бодибилдинг, фитнесийн холбоо, Дарханы оюутны холбоо хамтран, их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд фитнесийн тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнийг Street star /эрэгтэй, эмэгтэй/, Sport model /эрэгтэй/, Даашинзтай ангилал /эмэгтэй/ гэсэн 4 ангиллаар явуулжээ. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар тус тэмцээнийг дэмжин оролцсон байна.

  • АНУ-ын Калифорни мужид байшин дэлбэрч, 8 хүн эмнэлэгт хүргэгджээ

    АНУ-ын Калифорни мужид байшин дэлбэрч, 8 хүн эмнэлэгт хүргэгджээ

    2025 оны 11-р сарын 16 буюу өнгөрсөн ням гарагт АНУ-ын Өмнөд Калифорни мужид байшин дэлбэрч, дотор нь байсан 4 хүн эмнэлэгт хүргэгджээ. Дэлбэрэлтийн улмаас ойролцоо байсан хоёр байшин мөн бага зэрэг шатаж, 4 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн 8 хүн азаар амь насанд аюултай хэмжээнд гэмтээгүй байсан гэж Сан Бернардино хотын цагдаагийн газар мэдээлжээ.…