-
GS25 брэнд “365 анхаарч хайрлая” аян эхлүүллээ

Монгол Улсын 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа аж. Хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас…
-
Азийн боксчидын аваргыг Монголд шалгаруулна

Азийн боксын холбоо 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсуудыг зарлалаа. Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгожээ. Манай улс эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 2007 онд, эмэгтэйчүүдийнхийг 2012 онд эх орондоо зохион байгуулсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 19, эмэгтэйчүүдийнхийг 14 жилийн дараа эх орондоо дахин зохион байгуулахаар болов. Энэ 2…
-
МАН-ын бага хурлын 597 гишүүн хуралдах гэж байна

МАН-ын 31-р их хурлын төлөөлөгчид намын дүрмээ шинэчилж, бага хурлын гишүүдээ сонгож шинэхэн бага хурал нь өнөөдөр хуралдах гэж байна. Энэ удаагийн их хурлаас МАН түүхэндээ анх удаа бага хурлын 597 төлөөлөгч сонгож, санал хураалт 8 цаг үргэлжилжээ. МАН-ын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна. Харин…
-
“SG Hawks”-“Төв Миг Вулвс”-ийг зогсоож чадсангүй

Монголын волейболын Дээд лигийн 1-р тойрогт багууд 6 тоглолт хийгээд байна. 6 тоглолтын байдлаар эрэгтэй лигийн хүснэгтийг “Төв Миг Вулвс” 6 хожилтой, Эмэгтэй лигийн хүснэгтийг Хилчин TG 5 хожил 1 хожигдолтой тэргүүлж байна. Тэгвэл Time.mn сайт энэ сарын 17-ны өдөр болсон тоглолтыг тоймлон хүргэж байна. “Алтайн барс-Хилчин” гурав дараалж хожигдсон цувралаа зогсоолоо. “Алтайн барс-Хилчин”-“Дархан Могулс”…
-
Газын зурвас дахь дайныг зогсоох Трампын төлөвлөгөөг НҮБ дэмжлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн Газын зурвас дахь дайныг зогсоох 20 үе шаттай төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжив. Нэр нь тодорхойгүй хэд хэдэн улс нийлж, Олон Улсын Тогтворжуулах Хүч (ISF) байгуулахаар уг төлөвлөгөөнд тусгажээ. Тогтоолыг Их Британи, Франц, Сомали зэрэг 13 улс дэмжсэн бол эсрэг санал өгсөн улс байсангүй. ОХУ, БНХАУ санал хураалтад оролцохоос татгалзсан…
-
Э.Буджав Дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртэв

БНХАУ-ын Хайнинг хотод зохион байгуулсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын зэвсэгт хүчний тамирчин, ахлагч Э.Буджав 10 дахь алтан медалиа хүртлээ. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологийн аюулаас хамгаалах цэргийн сургуулийн 5 дугаар курст суралцаж буй тэрээр 68 кг-ийн жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт гэсэн хоёр төрөлд аль алинд нь алтан медаль хүртэж,…
-
Хэнтий аймагт “Талын түмэн адуу” соёлын наадам болно

Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Талын түмэн адуу” соёлын бэсрэг наадмыг Хэнтий аймгийн Чингис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 21, 22, 23-нд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ нь бидний уламжлалт ахуй, соёлд чухал байр суурийг эзэлдэг адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, жуулчдын…


