Category: Menus

  • Монголоос туухайт спортын олон улсын анхны шүүгч төрлөө

    Монголоос туухайт спортын олон улсын анхны шүүгч төрлөө

    БНХАУ-ын Хайнинг хотод туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-18-нд зохион байгуулав. Уг тэмцээнээс Дэлхийн хошой аварга Э.Буджав 68 кг-ийн жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлтөөр тус тус алтан медаль хүртжээ. Туухайт спортын олон улсын шүүгчийн сертификатаа тэрээр уг тэмцээний үеэр гардан авч, Дэлхийн 47 дахь, Монгол Улсдаа олон улсын эрхтэй анхны шүүгч боллоо.

  • 15 сая дагагчтай Youtuber Жак Догерти хар тамхины хэргээр баривчлагджээ

    15 сая дагагчтай Youtuber Жак Догерти хар тамхины хэргээр баривчлагджээ

    22 настай Жак Догерти “Youtube” дээр 15 сая дагагч, “Тикток” дээр 10 сая дагагч, “Инстаграм” дээр 2.8 сая дагагчтай од юм. 2025.11.15-ны бямба гаргийн өглөө Жак Догерти АНУ-ын Майами хотод хар тамхи биедээ авч явсан хэргээр баривчлагджээ. Жак Догерти “Цагдаа нартай машин мөргөчихлөө”, “Би усан онгоцноос хөөгдлөө” гэх гарчигтай, пранк хийдэг контентуудаараа алдартай болсон нэгэн. Заримдаа тэр гудамжинд…

  • “Санхүү авна” гэх зар байршуулж бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Санхүү авна” гэх зар байршуулж бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52227 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1405 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 674 хэрэг шинээр нээж, 294 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын…

  • Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой

    Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.17) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхий сайд Г.Зандшатар хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа. “Оюутолгой”…

  • АТГ өнгөрөгч 7 хоногт 84 гомдол мэдээллийг шалгажээ

    АТГ өнгөрөгч 7 хоногт 84 гомдол мэдээллийг шалгажээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны арван нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн…

  • Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн нийт 1460 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ

    Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн нийт 1460 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ

    Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын алба хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад осолд өртсөн хүнд анхны тусламж хэрхэн үзүүлэх практик сургалт зохион байгууллаа. Уг сургалт өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх зорилготой аж.  Тус сургалтад Ерөнхий боловсролын “Монгени”,…

  • Улаанбаатарт хүн, транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад импортын ачааг нэвтрүүлэхгүй

    Улаанбаатарт хүн, транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад импортын ачааг нэвтрүүлэхгүй

    Улаанбаатар хотод хүн тээвэр болон транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас түгээх дэд бүтцийг бий болгохоор Багахангай-Хөшгийн хөндий, Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 3 дугаар зэрэглэлийн төмөр замыг барих бөгөөд нийт 102.5 км урт,…

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 30,2 сая ам доллар бүхий нүүрс арилжлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 30,2 сая ам доллар бүхий нүүрс арилжлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 352.0 мянган тонн нүүрс 30.2 сая ам.доллароор амжилттай арилжааллаа. Үүнд: 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн 94.60 ам.доллароор арилжаалж 12.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Баяжуулсан сул коксжих нүүрс- Мандал боомтоор 32.0 мянган тонн,…

  • МАН намынхаа үндсэн дүрэмд 44 заалт нэмж , 57 заалтыг өөрчилж, 9 заалтыг хасчээ

    МАН намынхаа үндсэн дүрэмд 44 заалт нэмж , 57 заалтыг өөрчилж, 9 заалтыг хасчээ

    Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр өдөр болсон хурлаар намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна. Тэгвэл өнөөдрийн хурлаар Монгол Ардын намын…

  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж, 2025 онд УИХ-д өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр (2025.11.14) Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн…