-
Хүмүүс нэг ширхэг төмс, лууванг ч зээлээр авч байна

“3000 төгрөгтэй. Түлшээ авах уу, талхаа авах уу. Сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ч өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, амьдралд хүрэлцэхгүй байна. Ам бүл гурвуулаа. Гэсэн ч ядмагхан амьдарч байна. Маргаашаас тэтгэвэр олгоно. Өнөөдрийн идэх хоолыг аргалчихвал дэлгүүрийнхээ өрийг дарж, буцаагаад хүнсээ зээлж авна” хэмээн ярих настай эмэгтэйг Э.Наранбулаг гэдэг. Энэ мэтчилэн иргэдийн амьжиргааг…
-
Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгөөнжаргал хүрэл медаль хүртлээ

Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-нд болов. Тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин оролцсон бол манай улсаас 23 шатарчин өрсөлдлөө. Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Б.Хүслэнзаяа 9 өргөөс 7 хожиж, 2 тэнцсэнээр 8 оноотой түрүүлсэн бол 2300 хүртэлх чансааны ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноотойгоор алт, эрэгтэйчүүдийн 1700…
-
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын оронд хэн өрсөлдөх вэ?

Хамгийн олон гишүүнтэй атлаа яг цагаа тулахаар МАН-д Монголын ирээдүйг атгуулчих хүн алга шив. Улс төрд одоо идэвхтэй байгаа гишүүдийг нь шүүвэл гайхуулах юм даанч алга. Өнөө л муу нэрт, луу данстангууд. Монголд эзний ёсоор хандах нь байтугай мэргэжилдээ ч эзэн болоогүй, муу сурлагатангууд. Авах идэхийн дон шүглэсэн, АТГ-ын үүдийг сахих ээлжээ хүлээж байгаа шуналтнууд.…
-
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийн үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 11-нд нээсэн бөгөөд маргаашийг дуустал буюу 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Ийнхүү шилдэг багуудыг зарлах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул…





