Category: Menus

  • Байгаль хамгаалагчдын тэжээсэн илий гэртээ буцан ирлээ

    Байгаль хамгаалагчдын тэжээсэн илий гэртээ буцан ирлээ

    Хөвсгөл далайн хойд эргээр сүүлийн 40 жилд ороогүй их цас энэ намар унаад байна. Хатгал сумын Жанхай чиглэлд 10 дугаар сарын 15-ны байдлаар цасны зузаан 1 метр 30 см, гуу жалгандаа 1 метр 50 см хүрсэн. Тус сумын Онцгой комисс зам гаргаж, малчдаа нүүлгэн шилжүүлсэн. Эзэнтэй мал ийн их цаснаас холдож, өвстэй газарт очсон бол…

  • МҮЭХ-ноос эмч нарын зээл төлөлтийг хойшлуулж өгөх саналыг банк болон банк бус байгууллагуудад хүргүүлжээ

    МҮЭХ-ноос эмч нарын зээл төлөлтийг хойшлуулж өгөх саналыг банк болон банк бус байгууллагуудад хүргүүлжээ

    Эрүүл мэндийн салбарын ажилчид үндсэн цалингаа 3.5 саяд хүргүүлэх шааардлагыг тавьж эхэлсэн. Энэ хүрээнд тэд 10-р сарын 28-наас эхлэн ажил хаялтын бэлтгэлээ хангах талаар мэдээлсэн. Түүнчлэн ирэх даваа гарагаас өмнө хэлэлцээрт хүрэхгүй бол шууд ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл цалинг нэмэх шийдвэр гарах хүртэл үүсэх санхүүгийн эрсдлийг тооцон банк болон банк бус байгууллагуудад зээл…

  • “Машины оношилгоо дарж өгнө” гэх зар байршуулж 270 орчим иргэнийг залилсан этгээдийг олжээ

    “Машины оношилгоо дарж өгнө” гэх зар байршуулж 270  орчим иргэнийг залилсан этгээдийг олжээ

    “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олжээ. Иргэн 23 настай, эрэгтэй Ц нь цахим орчинд “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, мэдээллийн дагуу холбогдсон иргэдэд “Авто оношилгооны газруудад таньдаг хүн байдаг, мөнгөө эхлээд тушаачих, тэгээд болно” гэж итгэл төрүүлэн өөрийн хамаарал бүхий…

  • 11.4 тэрбум төгрөгийн гүйлгээг царцаав

    11.4 тэрбум төгрөгийн гүйлгээг царцаав

    Залилах гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 42.7 хувьтай байна. Энэ он гарснаас хойш өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2318 гомдол, мэдээлэл бүртгэжээ. Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг…

  • Нийт нутгийн 46 хувьд цастай байна

    Нийт нутгийн 46 хувьд цастай байна

    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравдугаар сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна. Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5…-1.1…

  • 237 МВт.цаг батарей хуримтлуурын станцтай болно

    237 МВт.цаг батарей хуримтлуурын станцтай болно

    Монгол Улсын эрчим хүчний системд 65 МВт/ 237 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий 115 МВт-ын нарны цахилгаан станцыг алслагдсан 6 байршилд төслийг барьж, санхүүжүүлэх ашиглагчийг шалгаруулах юм. Монгол Улсад батарей хуримтлуур бүхий нарны эрчим хүчний үүсгүүрийн чиглэлд Азийн хөгжлийн банк зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банктай харилцан тохиролцож 2025 оны 10…

  • Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Х.Ганхуяг огцруулахгүй товчлуур дарсны учир

    Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Х.Ганхуяг огцруулахгүй товчлуур дарсны учир

    С.Амарсайхан өнөөдөр өөрийг нь огцруулахаас өрсөн, чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тэртэй тэргүй түүнийг Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж, танхимаасаа гаргах гэж байсан Г.Занданшатар уг хүсэлтийг дуун дээр нь хүлээн авч, ёсоор болгов. С.Амарсайханы оронд Шадар сайдын албыг хэн авах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ 7 хоногт УИХ-ын…

  • Цахим орчинд утасны дугаараа үлдээхгүй байхыг санууллаа

    Цахим орчинд утасны дугаараа үлдээхгүй байхыг санууллаа

    Монгол Улсад таван хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 80 орчим хувь нь цахим орчныг идэвхтэй ашигладаг гэх судалгаа бий. Тэгвэл энэ нь цахим орчинд төрөл бүрийн залилах гэмт хэрэг гарах эрсдлийг нэмэгдүүлж байна.  Тухайлбал, “Барааг захиалах бол утасны дугаараа үлдээнэ үү…” гэх зарын сэтгэгдэл хэсэгт хүмүүс утасны дугаараа бичиж үлдээдэг. Улмаар залилагч…

  • 51 вагон АИ-92 бензин байна

    51 вагон АИ-92 бензин байна

    Монгол Улсын хэмжээнд өнөө өглөө (2025.10.29)-ний байдлаар нийт 51 вагон АИ-92 бензин байна. Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 бензинийг дараах газарт хүргэнэ. Үүнд: Өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд оруулж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлтийн мэдээ: Өнөөдрийн байдлаар нийт 59 вагон АИ-92 бензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй…

  • Говь-Алтайд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

    Говь-Алтайд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

    Говь-Алтай аймгийн засаг дарга 10 дугаар сарын 27-нд А/569 дугаар захирамж гарган, мотоциклийн хөдөлгөөнийг 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс 2026 оны 3 дугаар сарын 1 хүртэл түр хориглолоо. Иймд жолооч нарыг энэ хугацаанд мотоцикл болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгсэл унан, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус аймгийн Цагдаагийн газар анхааруулж байна.