Category: Menus

  • “Локомотив манас” вело баг Монголын 3 тамирчнаар хүч нэмлээ

    “Локомотив манас” вело баг Монголын 3 тамирчнаар хүч нэмлээ

    Монголын дугуйн холбооны гишүүн байгууллага “Хубилай хаан” клубийн тэргүүн ОУХМ С.Түмэндэмбэрэл Кыргыз улсын “Локомотив манас” багтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ нь 2 улсын спортын харилцааг бэхжүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг ахиулах, олон улсын уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх юм. Уг гэрээний хүрээнд “Хубилай хаан” клубийн U23 ангиллын тамирчид болох спортын мастер…

  • Х:8 “Найрамдал зуслан-5 шар” чиглэлд шинээр хоёр зогсоол нэмжээ

    Х:8 “Найрамдал зуслан-5 шар” чиглэлд шинээр хоёр зогсоол нэмжээ

    Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс X:8 “Найрамдал зуслан – 5 шар” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Их Монгол өргөө (баруун, зүүн), Найрамдлын пост (баруун, зүүн) зогсоолыг шинээр нэмжээ. Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 25-ны өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд…

  • ХҮН-ын зөвлөл Туулын хурдны замын тухай мэдээлэл сонсоно

    ХҮН-ын зөвлөл Туулын хурдны замын тухай мэдээлэл сонсоно

    Өнөөдөр 10:00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана. Одоогийн байдлаар МАН болоод АН-ын бүлэг ямар асуудлаар хуралдахаа зарлаагүй байгаа бол ХҮН-ын зөвлөл Туул голын хурдны замын төслийн талаар мэдээлэл сонсохоор болжээ. Ойрын өдрүүдэд олон нийтийн дунд талцал үүсгээд байгаа уг сэдвээр Усны газрын дарга З.Батбаяр, нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай нар…

  • Гол болон нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэн байна

    Гол болон нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэн байна

    Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрч, мөс хэврэгшиж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар ихэнх гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч зарим голуудаар харз гүйх, усан зах үүсэх, мөсөн дээр ус гүйх хаврын мөсний үзэгдэл ажиглагдаж эхэлжээ. Цаашид цаг агаарын дулааралтай уялдуулан гол мөрөн, нуурын мөсний зузаан нимгэрч…

  • Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна

    Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна

    Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна. Үйл ажиллагааны зорилго нь сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй холбох, эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн…

  • Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна 

    Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна 

    Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр дэлхий даяар Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр нь Дэлхийн цаг уурын байгууллага үүсгэн байгуулагдсан түүхэн өдөр буюу 1950 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг дурсах зорилготой юм. Энэхүү өдөр нь цаг уур, ус зүй, уур амьсгалын шинжлэх ухааны салбарын ач холбогдлыг олон нийтэд таниулах, улс орнуудын цаг уурын байгууллагуудын…

  • Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг

    Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг

    Ээж болох нь амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг гэж олон хүн ойлгодог ч, бодит байдал дээр зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ үе сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд, ганцаардмал, айдастай үе болдог байна. Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг гэж судалгаагаар тогтоогдсон байна. Төрсний дараах сэтгэл гутрал нь зөвхөн сэтгэл санаа…

  • Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилсноо пүрэв гарагт УИХ-д танилцуулна

    Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилсноо пүрэв гарагт УИХ-д танилцуулна

    Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг томилох шийдвэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар энэ 7 хоногийн пүрэв гарагт УИХ-д танилцуулахаар товложээ. Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд хоёр дахь 7 хоногтойгоо золгож байна. Тэдний оронд Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг томилохоор Ерөнхий сайд шийдвэрлэсэн ч УИХ-ын ирц бүрдэхгүй байгаа тул албажуулж…

  • Улсын нөөцийн үрийн агуулах шар усны үерт автжээ

    Улсын нөөцийн үрийн агуулах шар усны үерт автжээ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Задгайд байрлах Улсын нөөцийн 062 дугаар цэгийн үрийн агуулах руу шар усны үер орсон байна. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 3-р сарын 19-ний 20:21 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 53 алба хаагч, 5 автомашинтай очжээ. Хонгор сумаас Салхит өртөө чиглэлийн зам дагуу тогтсон усыг…

  • Цагдаагийн тасаг шинэ байртай боллоо

    Цагдаагийн тасаг шинэ байртай боллоо

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасаг шинэ байртай боллоо. Хуучин байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсныг мэргэжлийн байгууллага тогтоосон аж. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр тус суманд 45 албан хаагч ажиллах, 3 давхар шинэ барилга барьж ашиглалтад орууллаа. Энэ байр 5 автомашины зогсоол, архив, эд мөрийн баримт хадгалах тусгай өрөө, хурлын танхим, албан хаагчдын бялдаржуулах…