-
“Оюутолгой”-д 1 кВт/цаг цахилгааныг 7.9 ам.центээр нийлүүлнэ

“Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих аукцион багц-2″ нээлттэй аукционд нийт 10 компани саналаа ирүүлжээ. Тэдгээрээс шаардлага хангасан 2 компани дэнчингээ байршуулан, өрсөлдөв. Аукционы үнийг 9.7 ам.центээс эхлэн дуудсан байна. “Нэт Зеро Тек”, “М Си Эс Интернэйшнл”, “Өвөр Монголын эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК-иудын түншлэл шалгарлаа. Тэд 1 кВт/цаг…
-
Мексик, АНУ-д үхэр экспортлохоор хилээ дахин нээлээ

Мексикийн Чиуауа мужийн хилээр АНУ-ын өмнөд хэсэг рүү амьд үхэр экспортлох ажлыг есдүгээр сарын 24-нд дахин эхлүүллээ. Экспорт сэргэсэн эхний өдөр Сьюдад-Хуарес хотын түр саатуулах хашаанд 500 гаруй үхэр авчирсан байна. Чиуауа мужийн Хөдөөгийн хөгжлийн нарийн бичгийн дарга Мауро Парада Муньосын хэлснээр, хил нээсэн нь шураг өт буюу screwworm хэмээх шимэгчийн тархалтыг хязгаарлах Мексик, АНУ-ын…
-
18-30 насныхан хар тамхины хэрэгт холбогдох нь их байна

УПЕГ хар тамхи, мансууруулах бодисын илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар, Хар тамхитай тэмцэх албатай хамтарч мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөгөөн зохион байгуулж, үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байна. Үүний үр дүнд 2026 оны 9 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, мөн хуулийн…
-
Монгол Улс 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулж байна

“Айчи Нагояа 2026” Азийн зуны ХХ наадамд оролцож буй Монголын баг, тамирчдын амжилт өнөөдрийн байдлаар: Энэ төрөлд ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 секундын амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
-
Болгарыг хожиж, Монголын эмэгтэй баг 189 багаас дөрөвт жагсаж байна

Дэлхийн шатрын олимпиадын VIII өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Болгарын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр эмэгтэйчүүдийн баг найман өргийн долоод нь ялалт байгуулж, 14 оноотой, 189 багаас IV байрт жагсаж байна. Сүүлийн хоёр өрөгт Франц, Болгарыг дараалан хожиж, Болгарын эсрэг шийдвэрлэх бүтэн оноог Т.Мөнхзул авчирлаа.
-
С.Молор-Эрдэнийг 10-р сарын 30 хүртэл цагдан хорихоор шийдвэрлэв

Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр ТЕГ саатуулан шалгаж байна. Түүнд ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хандаж, яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ…
-
ТӨХК-иудаар Засгийн газар хийх ёсгүй ажлыг нь хийлгэн, алдагдалд оруулж байна

Засгийн газрын харьяанд 2025 оны эцсээр 627 хуулийн этгээд байв. Тэдгээрийн санхүүг Засгийн газар нэгтгэж, тайлан гаргадаг. Уг тайлангаас үзвэл төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой 274 хуулийн этгээд нь 6 ихнаяд 309.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 298 хуулийн этгээд 1 ихнаяд 41.4 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна. Ашиг ч үгүй, алдагдал ч үгүй…
-
Ши Жиньпинийг тосох улаан хивсийг цэргүүд гараараа тэнийлгэжээ

АНУ-ын цэргийн алба хаагчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг гурван өдрийн төрийн айлчлалаар АНУ-д хүрэлцэн ирэхийн өмнө улаан хивсийг гардан засаж, цэвэрлэжээ. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарын онгоц Вашингтон хотын ойролцоох Эндрюсийн хамтарсан баазад газардсаны дараа цэргийн алба хаагчид хивсийг дэлгэн, сүүлчийн тохируулгыг хийж, нугалаас болон үрчлээг нь гараараа тэнийлгэж байв. Хятадын Гадаад…
-
Хүүхдийн эмнэлэг 2807 хүүхдэд яаралтай хагалгаа хийжээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасгууд нийт 151 ортой. Энэ нь Хүүхдийн эмнэлгийн нийт орны 35.6% нь. Мэс заслын тасгуудад өнгөрсөн жил нийт 9505 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. ЭХЭМҮТ-д өнгөрсөн жил нийт 11.816 хагалгаа хийсний 8089 нь Хүүхдийн эмнэлэгт ноогдож байна. Үүний 2807 (34.7%) нь яаралтай хагалгаа байв. ЭХЭМҮТ-т хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70…
-
Канадын ерөнхий сайд еврейчүүдийн мөргөлийн үеэр гарсан буудалцааныг буруутгав

Канадын Ерөнхий сайд Марк Карни есдүгээр сарын 20-ны орой Онтарио мужийн Белвилл хотод еврейчүүд Йом Киппурын мөргөл үйлдэхээр цугласан үеэр болсон буудалцааныг буруутгав. Энэ үеэр цагдаагийн нэг алба хаагч шархадсан байна. Буудалцаан Белвилл хотын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 19:10 орчим болсон гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Онтарио мужийн Тусгай мөрдөн шалгах албаны мэдээлснээр 29 настай…