Category: Menus

  • Чуулганы хуралдаан эхэлсэн ч ирц хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна

    Чуулганы хуралдаан эхэлсэн ч ирц хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөөний 10.00 цагаас эхэлсэн ч ирц бүрдээгүй хэвээрээ байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Уг нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг үүднээс өөр намын төлөөлөл чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах учиртайг судлаачид мэдэгдсээр байгаа ч их хурлын дэд дарга Х.Булгантуяад энэ зөвлөмж огт нөлөөлсөнгүй. Тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий…

  • Туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөв

    Туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөв

    Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор туулах чадвар сайтай шуурхай албаны автомашин, хээрийн гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын багаж хэрэгслийг хуваарилсан. Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд…

  • Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдын асуудлыг яаралтай горимоор хэлэлцэнэ

    Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдын асуудлыг яаралтай горимоор хэлэлцэнэ

    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хурал хоёр удаа хойшилсоны эцэст өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Энэ нь Ерөнхий сайдыг авч үлдэх гэсэн оролдлого биш чуулганаар огцруулах заль хэрэглэлээ хэмээн зарим гишүүдийн зүгээс үзэж байгаа юм. Энэ шалтгаанаар УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар…

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд…

  • Зөрчлийг мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

    Зөрчлийг мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

    Аливаа зөрчлийг мэдээлэх зорилгоор 102 апплейкэйшнийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус апплейкэйшнаар дамжуулан иргэд зөрчлийг мэдээлж үүргээ биелүүлэх боломжтой.Мөн зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулах тогтолцоонд шилжиж байна.Тодруулбал, 102 апплейкэйшнаар дамжуулж аливаа зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд улирал бүр урамшуулал олгох юм.Урамшууллыг улирал дуусмагц дараа сарын 20-нд олгож байхаар төлөвлөжээ. Энэ ажил 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжих эхлэх гэдгийг албаныхан…

  • Хүүхдээ гэртээ харангаа ажиллах нөхцөлөөр хангахыг уриалав

    Хүүхдээ гэртээ харангаа ажиллах нөхцөлөөр хангахыг уриалав

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан. 2025 оны 10 дугаар сарын 20-24-нд сурагчдын “Бие даалтын долоо хоног” эхэлж байгаатай холбогдон бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа нь…

  • Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

    Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

    Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр үүрийн 04:00 цагаас эхлэн 45 албан хаагч, 14 машин, тусгай зориулалтын техниктэйгээр халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний албаны дарга Б.Нарантуяа “Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг хариуцсан…

  • Нууц биш хоолой

    Нууц биш хоолой

    Хүчирхийллийг даван туулсан түүх, сургамж, гарцыг эргэн дурссан нэгэн өдөр өнгөрөв. Энэ бол Даван туулагчдын V бага хурал бөгөөд “Нууц биш дуу хоолой” сэдвээр зохион байгууллаа. Уг хурлыг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв зохион байгуулсан бөгөөд уг төв 1995 онд үүсэн байгуулагдсанаас хойш  40 мянга гаруй үйлчлүүлэгчдэд ийм үйлчилгээг үзүүлж, тэдний амьдралыг эерэг өөрчлөлт рүү хөтөлжээ.…

  • Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

    Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид анх удаа Шинэ Дели хотын “Бхарат Мандапам” цогцолборт “Монголын сайхан орон“ тоглолтоо толилууллаа. Уран бүтээлчид монгол үндэстний урлагийн оргил бүтээлүүд болон Энэтхэгийн алдартай бүтээлийг хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэд…

  • Скүүтер, мопедоо хураая!

    Скүүтер, мопедоо хураая!

    Зам, талбайд халтиргаа үүссэнээс скүүтер, мопедыг түрээслэх иргэд халтирч унах тохиолдол гарч байна. Харин түрээслэгч компанийн ажилтнууд одоогоор скүүтер, мопедыг үйлчилгээнээс татах чиглэл ирээгүй байгааг онцоллоо. Сүхбаатарын талбай орчмоор алхах хүмүүс халтирч, унаж бүдчин алхана. Энэ нь өнөөдөр орж буй цаснаар зам талбай гөлийж, аль хэдийнэ халтиргаа үүссэнийг харуулж буй. Явган хүн алхахад хүртэл бэрхшээлтэй…