Category: Menus

  • 3 зорчигчтой машин голд суужээ

    3 зорчигчтой машин голд суужээ

    Завхан аймгийн Сонгино сумын Баян-Аараг багийн Арбулаг гэдэг газар Тэс сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан суудлын машин өчигдөр голын усанд суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг 10-р сарын 15-ны өдрийн 11:15 цагт уг дуудлагыг хүлээн авсан байна. Тэднийг очиход иргэн Э-ийн  “Toyota Corolla” загварын 2 том хүн,…

  • Машин уулын уруу унаж осолдох гээд байна

    Машин уулын уруу унаж осолдох гээд байна

    Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн Шаршувуут гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ суудлын машин уулын уруу унаж осолдох гээд байна гэсэн дуудлага 10-р сарын 15-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Г-ын …

  • Машин онхолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

    Машин онхолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

    Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоноос /аймгийн төвөөс зүүн зүгт 58 км, Бэрх тосгоноос баруун урд зүгт 10 км/ бэрх Хэнтий аймгийн төв рүү зорчиж явсан суудлын машин өчигдөр авто замын хажуу руу онхолджээ. Иргэн З-ийн “Toyota Prius-20” загварын суудлын машин замын хажуу руу онхолдож, иргэн З /66 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдсан байна. Тэрээр тухайгаа…

  • Төмөр замын суман шилжүүлгийг төмөр бетон ялуугаар сольжээ

    Төмөр замын суман шилжүүлгийг төмөр бетон ялуугаар сольжээ

    УБТЗ-ын Улаанбаатар-1 өртөөний гол замын суман шилжүүлгийг төмөр бетон ялуугаар сольжээ. Энэ жил тус замын аж ахуйн хамт олон Улаанбаатар-1 өртөөнд 7 модон дүнзтэй хуучин суман шилжүүлгийг төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгээр хүчжүүлэн сольж, Багахангай өртөөнд 3 төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгүүдийг шинээр угсарч тавьсан байна. Суман шилжүүлгийн модон дэрийг төмөр…

  • Хэвлэлийн хурлаар биш, хэлэлцээний ширээний ард асуудлаа яриагүйгээс болж, багш нар ажил хаялаа

    Хэвлэлийн хурлаар биш, хэлэлцээний ширээний ард асуудлаа яриагүйгээс болж, багш нар ажил хаялаа

    Багш нар өнөөдрөөс эхлэн ажил хаяж байна. Улс орон даяар суурь боловсрол олгодог төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн бүх багш нар цалингаа “3,5 саяд хүргэ” гэж шаардан, ажил хаялаа. Тэдний ажил хаялтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж байгаа юм. Багш нарын цалинг нэмэх асуудлыг Засгийн газар “Эдийн засаг хүнд байгаа. Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар биелүүлэх…

  • Солонготын давааны замын цас, мөсийг хусан, шороо асгаж байна

    Солонготын давааны замын цас, мөсийг хусан, шороо асгаж байна

    Солонготын даваан дээрх замын зорчих хэсгийн цас, мөсийг хусан, замын 2 талаар овоолго шороо асгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа. 2025.10.15 өдөр 23 цагийн байдлаар Солонготын давааны замын зорчих хэсэгт гулгаа үүсэж, том оврын автомашин зорчих боломжгүй болсон байв. Үүнийг хэвийн болгохоор “Гранд макро” компаниас 5 техник, 19 ажилтан, Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 6…

  • Улиастайд орж ирсэн чоныг устгалаа

    Улиастайд орж ирсэн чоныг устгалаа

    2025.10.16-ны шөнийн 00:05 цагт Завхан аймгийн төв Улиастайд чоно орж иржээ. Уг чоныг авто замын хяналтын камерт бичигдсэн байхыг харжээ. Тус аймгийн Онцгой комисс тэр даруй уг чоныг олж устгалаа.

  • Жанхайд 23 иргэн цасанд боогджээ

    Жанхайд 23 иргэн цасанд боогджээ

    Хөвсгөл аймгийн Хатгал сумын Жанхай чиглэлд цасны зузаан 1 метр 30 см, гуу жалгандаа 1 метр 50 см хүрлээ. Тус сумын Онцгой комисс малчдаа нүүлгэн шилжүүлэх зам гаргаж байна. Жанхайд цас их орсны улмаас 23 иргэн цасанд боогдсон байна. Одоогоор Хатгал Тосгоны захирагч А. Баттүшигээр ахлуулсан 15 хүн ЗИЛ 31 маркийн машинтай ажиллаж байна. Малчин…

  • УИХ яагаад ч тарахгүй

    УИХ яагаад ч тарахгүй

    Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьсан. МАН-ын даргын сунгаанаас болж улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас УИХ ирэх жилийн төсвөө хэлэлцэж чадахгүй гацаанд ороод байгаа. Улсын төсөв хэлэлцэх нь байтугай парламент дахь МАН-ын бүлэг хурлаа хийж чадалгүй явсаар, 2 хуваагдлаа. Одоо УИХ-д МАН-ын 2…

  • Байгаль орчны 2 гэмт хэргийг цагдаад шилжүүлжээ

    Байгаль орчны 2 гэмт хэргийг цагдаад шилжүүлжээ

    Байгаль орчны хяналтын чиглэлээр 2025 оны 9 дүгээ сард 153 гомдол, мэдээллийг шалгаж, 115 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 15 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгажээ. Зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, амьтны гаралтай түүхий эд худалдсан хэрэг зонхилсон байна. Ойн дагалт баялаг түүж бэлтгэсэн, газрын хэвлийд дур мэдэн халдсан, ашигт малтмал эрэн хайсан, цооног өрөмдсөн, ус ашигласан,…