-
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг ЗГ-аас өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Боловсролын ерөнхий хуульд “Цахим сургалт” гэдгийг цахим…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон аугаа суут хүмүүн Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тэрбээр цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн…
-
Ж.Чинбүрэн: Сарын дараа хугацаа нь дуусах эмийг 1.5 тэрбумаар худалдаж авсан байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар сэтгүүлчдэд танилцууллаа. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: -Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмнэлгүүд өртэй байгаа. Үүнээс болоод эм тасалдаж байгаа зүйл бий. Үүнтэй холбоотойгоор бид сахилга батыг сайжруулахыг шаардаж байна. Шаардлагагүй, хугацаа дуусах гэж байгаа эм авахгүй байхыг шаардаж байгаа. Тухайлбал: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд гарсан 1 асуудал байна.…
-
Т.Аубакир: Нийтдээ 831 тэрбум төгрөг шаардлагатай байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар танилцуулж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: -Монгол Улсын Засгийн газар болон Казахстан улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийлжүүлж байна. Ингэснээр гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал шийдэгдэнэ. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. Одоо УИХ соёрхон батлах…
-
Н.Учрал: Олон форум хийснээ ажлын үр дүн гэж үнэлүүлдэг байдал зогсоно

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар сайд нар сэтгүүлчдэд мэдээллээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал: -Эдийн засаг, хөгжлийн сайдын хувиар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хуульд заасан хугацаанд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 5 жилийн үндсэн чиглэлийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулсан. Салбар бүрт нийт…
-
УИХ дахь МАН 2 бүлэгтэй болоод байна

УИХ дахь МАН 2 бүлэгтэй болоод байна. 1 бүлэг нь өнөөдөр 12:00 цагаас хуралдаж байна. Уг бүлгийн хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй 30 гаруй гишүүн оролцож буй аж. УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн өчигдөр бүлгээ 16:00 цагт хуралдуулахыг шаардаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн ч тэр хүлээж аваагүй. Хурлыг өнөөдөр 12:00…
-
Хүүхэд хүчирхийлсэн хоригдлуудыг шоронгоос суллахаас нь өмнө хөнгөлөхөөр болжээ

Казахстан улсад энэ сараас нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Хүүхэд хүчирхийлсэн хэргээр шоронд орсон хоригдлуудыг суллагдахаас нь 6 сарын өмнө хөнгөлөхөөр болжээ. Казахстаны Эрүүл мэндийн яамны тушаалд: “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнийг хорих ял эдэлсний дараа суллагдахаас 6 сарын өмнө бэлэг эртхнийг нь химийн аргаар хөнгөлөх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Иймээс хорих байгууллагын…


