Category: Menus

  • Архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэг үргэлжилж байна

    Архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэг үргэлжилж байна

    Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд цагдаагийн байгууллага Дэд комиссын бүрэлдэхүүнийг байгуулан дөрвөн бүлэгт хувааж, орон нутгийн 11, нийслэлийн 27 байгууллагад урьдчилсан үзлэг явуулна.

  • Урд Тамирын эрэг дагуу мод тарилаа

    Урд Тамирын эрэг дагуу мод тарилаа

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар 2024 онд Урд Тамир голын эрэг дагуу 4 га талбайд ойн зурвас байгуулжээ. Өнөө жил уг талбайг 8 га болгон томсгож, 2 дахь жилдээ бүх нийтээр мод тарилаа. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдэг хамгаалах, усны нөөц нэмэгдүүлэх, бохирдлыг…

  • Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг суллан, Израил руу явуулж эхэллээ

    Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг суллан, Израил руу явуулж эхэллээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг үйл явдлыг өөрийн биеэр үзэхээр Израилд айлчлаад байна. Израилаас Хамас бүлэглэлийн барьцаалсан 20 иргэний 7 нь одоогийн байдлаар иржээ. Хамас барьцааны хүмүүсээ явуулж дууссаны дараа Израилын тал барьцааны хүмүүсээ суллаж явуулна. Газын зурвас дахь палестинчууд 2023 оны 10-р сарын 7-ноос хойш Израилын саатуулж хорьсон 1700 палестин хүн, шоронд ял эдэлж…

  • Гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаж байжээ

    Гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаж байжээ

    Хүүхдүүдийн санал хүсэлтийн дагуу Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэс хяналт шалгалт явуулж байна. Зуунмод сумын 1-4 дүгээр сургуулийн ойролцоох хүнсний 13 дэлгүүрт хяналт хийхэд, гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, шошгын зөрчилтэй болон чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаж байжээ. Илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ: • 11 нэр төрлийн 304 ширхэг (215.3…

  • Даян багийн 6 жил ажиллаагүй эмнэлгийг заслаа

    Даян багийн 6 жил ажиллаагүй эмнэлгийг заслаа

    Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн эмнэлгийг засаж, 10-р сарын 11-нд ашиглалтад орууллаа. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн нийт 123 сая төгрөгөөр засаж шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Тус эмнэлэг 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан аж. Даян баг Сагсай сумаас алс, Монгол, Хятадын хил дээр орших Даян боомтод ойрхон байрладаг.

  • CallPro компани байгууллагын харилцаа холбооны омничаннел системийг Монголд нэвтрүүллээ

    CallPro компани байгууллагын харилцаа холбооны омничаннел системийг Монголд нэвтрүүллээ

    Үүлэн технологид суурилсан байгууллагын харилцаа холбооны шийдэл нийлүүлэгч CallProкомпани дэлхийд түгээмэл хэрэглэгддэг омничаннел (Omnichannel) системийг Монголд анх удаа нэвтрүүлж CallPro Platform үйлчилгээг танилцууллаа. Орчин үеийн хэрэглэгчид олон сувгаар буюу утас, и-мэйл, сошиал медиа, вэб чат, мессенжерээр байгууллагуудтай харилцдаг болсон. Гэвч эдгээр сувгууд салангид системүүд дээр ажилладаг тул хэрэглэгчийн мэдээлэл алдагдах, давхцах, үйлчилгээний чанар жигд бус болох зэрэг асуудал гардаг. Харин…

  • “Арьс ширэн түүхий эд бэлтгэл” хэлэлцүүлэг-2025 болов

    “Арьс ширэн түүхий эд бэлтгэл” хэлэлцүүлэг-2025 болов

    “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд арьс ширэн түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэх, түүхий эдийн чанарыг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хоршоод, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Монголын арьс ширний холбоо,…

  • Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа

    Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа

    Цахим орчинд телеграм, фэйсбүүк платформ ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай эмэгтэй “Т”-г өчигдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа. Тэр фэйсбүүкт хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграмаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй аж. Түүнийг сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр…

  • Б.Баасандорж: Хурлыг хойшлуулах нь байнгын хорооны даргын бүрэн эрх

    Б.Баасандорж: Хурлыг хойшлуулах нь байнгын хорооны даргын бүрэн эрх

    УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. -Өнөөдөр намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. Гэтэл АН-ын бүлгийн хурал хуралдаж байх үед ТББХ хуралдах хуваарийг давхцуулсан нь байнгын хорооны хурал хойшлох шалтгаан болчихсон юм биш үү? -Өнөөдөр 10.00 цагаас их хуралд суудалтай нам эвслийн бүлэг хуралдаад 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой…

  • Тэмээ мөргөсөн машинд байсан 2 хүн амиа алдан, 3 хүн бэртжээ

    Тэмээ мөргөсөн машинд байсан 2 хүн амиа алдан, 3 хүн бэртжээ

    Ховд аймгийн төв болон Манхан сумын хоорондох замд 11 тэмээ, 4 үхэр дайрсны улмаас машин онхолдож, 2 хүн амиа алдан, 3 хүн бэртсэн осол гарчээ. Уг ослын тухай дуудлага цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 10-ны өдрийн 19:55 цагийн орчимд иржээ. Гэхдээ цагдаад ирсэн мэдээлэлд “Ховд аймгаас Мөнххайрхан сумын чиглэлд явж байсан машин 2 тэмээ мөргөж…