Category: Menus

  • Засгийн газар хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлэв

    Засгийн газар хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлэв

    “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжих боломжоор нь үнэлж, эрэмбэлж тэргүүн ээлжид хэрэгжүүлэх болон санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэл шаардлагатай төслүүдийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын баримталж буй “Шинэ Итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд  1. Эдийн…

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг шударгаар сонгон шалгаруулна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг шударгаар сонгон шалгаруулна

    Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны 7 дугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Засгийн газраас…

  • Засгийн газар нууц гэрээнүүдийг ил болголоо

    Засгийн газар нууц гэрээнүүдийг ил болголоо

    “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн…

  • Г.Дамдинням: ОХУ гэрээний дагуу шатахуунаа хэвийн нийлүүлж байна

    Г.Дамдинням: ОХУ гэрээний дагуу шатахуунаа хэвийн нийлүүлж байна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны ханган нийлүүлэлт, нөөцийн талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар шатахуун импортлогч компаниуд санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчдэд мэдээллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн…

  • “Чайна-Энержи”-тэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан нүүрсний гэрээг олон нийтэд ил болголоо

    “Чайна-Энержи”-тэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан нүүрсний гэрээг олон нийтэд ил болголоо

    Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тогтоол баталлаа. Ингэснээр Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох болон БНХАУ-ын “Чайна-Энержи” компанитай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ олон нийтэд ил болж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар: -Эдийн засгийн төслүүдийг нууцад авч, далд хэрэгжүүлж байна гэдэг асуудлыг таслан зогсоолоо. Цаашид ард иргэд, бизнес…

  • HRDay-2025 хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг онцолно

    HRDay-2025 хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг онцолно

    Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн” энэ жил SYMBIOSIS_OF_HUMAN_AND_AI сэдвийн дор 10-р сарын 13-нд болно. Энэ талаар өнөөдөр Монголын хүний хөгжлийн консорциумаас хэвлэлийн бага хурал хийлээ. Дэлхий нийтээр хөдөлмөрийн зах зээл үүн дотроос хүний нөөцийн ажилтны чиг үүрэг ихээхэн өөрчлөгдөж байна. Хүний нөөц гэхээсээ илүү бизнесийн, стратегийн түншүүд гэж хэлэхэд…

  • “Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ

    “Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Улаанбаатар Трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд I шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 15 зогсоолтой, II шугам Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай…

  • Улаанбадрах 300МВт цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр 250 ажлын байр шинээр бий болно

    Улаанбадрах 300МВт цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр 250 ажлын байр шинээр бий болно

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх “Улаанбадрах цахилгаан станц”-ын ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Бүрэн шинжилгээний ажил 65 хувь, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. “Баруун далай” ордыг түшиглэн хэрэгжүүлж буй уг станц…

  • Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна

    Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна

    Дэлхийн Цаг уурын байгууллагын (WMO) мэдээлснээр Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 30 жилд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас нийт хоёр их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ. Энэ жилийн хувьд Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас илүү халжээ. Тухайлбал, Японы Гүнма мужийн Исэсаки хотод 41.8°C хүрч халсан нь тус улсын…

  • Хоёр өөр ангид алба хааж буй ихрүүд ургацын талбайд уулзалджээ

    Хоёр өөр ангид алба хааж буй ихрүүд ургацын талбайд уулзалджээ

    Хорвоод хосоороо ирсэн ховорхон заяаны эзэд ургацын талбайд уулзалджээ. Учир нь эр хүний эх орныхоо өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхээр ихэр залуус Зэвсэгт хүчний 186, 336 дугаар ангиудад хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа бөгөөд тэд харин саяхан ургацын талбайд уулзалдсан байна. Өөр өөрийн гэсэн онцлог түүхтэй хороонд алба хааж үзэх хүсэлтээрээ ийнхүү өөр өөр…