-
2025 онд анхны “20 минутын хот” Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл. Уг төсөл Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой. Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6…
-
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх Түр хороог татан буулгалаа

УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хороог татан буугдсанд тооцcон талаар мэдээлэл хийлээ. О.Бат-Найрамдал УИХ-ын гишүүн “Хянан шалгах түр хороо байгуулагдаад 17 дахь жил дээрээ татан буугдаж байна. Бидний зүгээс тайлан санал дүгнэлтээ УИХ-д танилцуулсан. УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал хураалгаж гарын үсэг зурсан…
-
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн 166 сургуулийн 13676 багш, 271 цэцэрлэгийн 3127 багш байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан…
-
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчжээ

Үндсэн хуулийн цэц өнөөдөр (2025.12.26) дунд суудлын хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1, 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Уг хуулийн 101.1-т “Гишүүд Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн,…
-
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 21 үйлдлийг таслан зогсоов

Гаалийн байгууллага энэ онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай чиг үүргийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 21 удаагийн үйлдлийг таслан зогсоосон байна. Дээрх 21 удаагийн үйлдэлд холбогдох 9 төрлийн нийт 2732.11 грамм, 489.5 мл бодисыг хураан авч, харьяаллын дагуу тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Энэ нь…
-
Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 149 медаль хүртжээ

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 149 медаль хүртжээ. Тухайлбал,



