Category: Menus

  • 2 настай хүүгийн цогцсыг олон, таниулж байна

    2 настай хүүгийн цогцсыг олон, таниулж байна

    Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй болсон 2 настай хүүгийн цогцсыг өнөөдөр 16:00 цагийн үед олсон тухай мэдээлэл ирлээ. Анх алга болсон Сайханмодоос 3-4 км зайд байсан гэнэ. ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хүүхдийн цогцсыг алга болсон 2 настай П хүү мөн эсэхийг таниулах, гаднын нөлөө орсон эсэхийг тогтоохоор шалгаж байна. Өнөөдрийн эрэлд…

  • Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

    Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

    Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй. Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм. Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбоно. 16 км урттай дөрвөн эгнээ тус  авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна. Нийслэлийн…

  • Экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүллээ

    Экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүллээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 сард экспортын хэмжээ, тээвэр, биржийн борлуулалт өсөж байна. 2025 оны 6 дугаар сард 1.5 сая тонн нүүрс экспортолсон бол 7 дугаар сард буюу онцгой дэглэм тогтоосноор 1.95 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая…

  • Хүүхдүүдээ “Labubu”, “Roblox”-ын баатруудтай нь уулзуулахад 2 хоног үлдлээ

    Хүүхдүүдээ “Labubu”, “Roblox”-ын баатруудтай нь уулзуулахад 2 хоног үлдлээ

    “AIC Степпе Арена”-гийн 4 жилийн ой болох гэж байна. Хүүхдүүдийн хамгийн хайртай “Labubu”, “Roblox”-ын баатрууд уг ойг хамт тэмдэглэнэ. Тиймээс гэр бүлээрээ хөгжилдөн, дурсамж бүтээх өдөрлөгт хүүхэд багачуудыг урьж байна. Өдөрлөгийн хөтөлбөр: Өдөрлөг 9-р сарын 27, 28-нд “AIC Steppe Arena”-д болно. Холбогдох утас: 976 7777 1666

  • Дамбадаржаа дулааны станцыг 2026 онд барьж дуусна

    Дамбадаржаа дулааны станцыг 2026 онд барьж дуусна

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 63 МВт хүчин чадалтай дулааны станц барьж байна. Дамбадаржаа дэд төвийг цахилгаанаар хангах уг станцыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран санхүүжүүлж буй. Уг станцын барилгыг 2024 оны 4 дүгээр сард барьж эхэлсэн бол 2026 оны 8 дугаар сард дуусгаж, 9 дүгээр сараас туршиж, тохируулна. “Улаанбаатар…

  • Бусдын буруугаас болоод 79 хүн эмнэлэгт ханджээ

    Бусдын буруугаас болоод 79 хүн  эмнэлэгт ханджээ

    Бусдын буруугаас болж эрүүл мэндээрээ хохирсон даатгуулагчид эмнэлгүүд тусламж үзүүлээд, төлбөрийг нь уг хүнийг хохироосон этгээдээр нөхөн төлүүлдэг. Ингэхдээ прокурорын байгууллагатай хамтран ажилладаг юм. 9 дүгээр сарын 19-24-нд 79 даатгуулагч өрөөлийн буруугаас болж, эмнэлэгт хандахад хүрчээ. Тэдэнд ЭМДС-гаас 54 сая 133 мянга 43 төгрөг зарцуулсан байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд буруутай этгээдээр…

  • Н.Алтанхуяг: С.Ганбаатар хэрэг хийгээгүй бол шалгуулахаас юундаа зугтсан юм бэ?

    Н.Алтанхуяг: С.Ганбаатар хэрэг хийгээгүй бол шалгуулахаас юундаа зугтсан юм бэ?

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гаргийнхаа хурлаар С.Ганбаатар гишүүний талаар хэлэлцжээ. Түүнийг эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулахаар өнгөрсөн 7 хоногт прокурорын байгууллагын төлөөлөл Төрийн ордонд орсон юм. АН-ын бүлгийн гишүүдээс Х.Тэмүүжин, Ө.Шижир, О.Алтангэрэл, Б.Жаргалан нар С.Ганбаатарыг хамгаалах ёстой гэсэн бол залуу гишүүд “С.Ганбаатар хууль зөрчөөгүй бол Монгол Улсын хуулийг хүндэтгэн шалгуулах…

  • Манай тамирчид 4 алтан медаль хүртлээ

    Манай тамирчид 4 алтан медаль хүртлээ

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Бугат хотод Монгол туургатны хүүхдийн наадам болж байна. Уг наадмын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлж оролцсон Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний тамирчин Д.Чимэдрэгзэн 46 кг-ын жинд, Б.Удвал 49кг-ын жинд алтан медаль хүртжээ. “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхтүвшин 55 кг-ын жинд, Нарантулга 71 кг-ын жинд түрүүлж, Төрийн дууллаа…

  • Хуримтлалын сан дахь иргэн бүрийн нэр дээрх дансанд 175 мянган төгрөг хуримтлагджээ

    Хуримтлалын сан дахь иргэн бүрийн нэр дээрх дансанд 175 мянган төгрөг хуримтлагджээ

    Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрсөн байна. Үүнийг Монгол Улсын иргэн бүрт хуваарилахад, 1 иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг оногдож байна. Үүн дээр энэ…

  • Машины татвар, зам ашигласны төлбөрийг УИХ багасгаж чадсангүй

    Машины татвар, зам ашигласны төлбөрийг УИХ багасгаж чадсангүй

    УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдрийн /2025.09.25/ хурлаараа иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлт болон ажлын хэсгээс боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас гаргасан “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн…