Category: Menus

  • Хүмүүс заантай ярилцдаг болно

    Хүмүүс заантай ярилцдаг болно

    Хиймэл оюун ашиглан амьтдын дуу хоолой, дохио зангааг “орчуулдаг” туршилт эхэлжээ. Эрдэмтэд хамгийн түрүүнд заануудын харилцааг тайлбарлаж эхэлсэн бөгөөд тэдний дуу авиа, чимээ бүр тодорхой утга илэрхийлдэг болохыг тогтоожээ. Энэ судалгаа амжилттай болвол хүн төрөлхтөн анх удаа амьтдын хэлээр шууд ойлголцох шинэ үе эхлэх боломжтой гэж үзэж байна. Заанууд хэт авиан буюу 20 Гц-ээс бага…

  • Дижитал шилжилт, цахим худалдаа, хил дамнасан шуудангийн үйлчилгээг нутагшуулна

    Дижитал шилжилт, цахим худалдаа, хил дамнасан шуудангийн үйлчилгээг нутагшуулна

    Дубай хотноо болсон Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн сонгуульд Монгол Улс анх удаа зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  Үндэсний шуудангийн салбарын хөгжилд шинэ боломж нээж, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг бататгах, дипломат үйл ажиллагааны үр дүнг нотолсон, түүхэн ач холбогдолтой үйл явдал болжээ. Дэлхийн шуудан холбооны байгууллага нь Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн…

  • Франц улсад сурах 8 оюутан визээ авлаа

    Франц улсад сурах 8 оюутан визээ авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Бүгд найрамдах Франц улсад найман оюутан суралцахаар боллоо. Эдгээр оюутнуудыг Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын…

  • Агаарын цэргүүд хээрийн дадлага хийж байна

    Агаарын цэргүүд хээрийн  дадлага хийж байна

    Засгийн газрын тогтоолын дагуу зэвсэгт хүчний агаарын цэргийн харьяа анги, салбарууд, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабуудтай анги, салбарын жигдрэлтийг хангах сургалт, тусгай тактикийн хээрийн сургуулилалт зохион байгуулж байна. Сургалт, дадлага бол зэвсэгт хүчний бэлэн байдлыг хангах сургалтын дээд хэлбэр бөгөөд цэргийн анги, салбарууд, нутгийн захиргааны байгууллага, цэргийн штабын бэлэн байдал дээшлүүлэх чиглэлээр…

  • Хиймэл оюуны хөгжил: Монгол-Хятадын форум боллоо

    Хиймэл оюуны хөгжил: Монгол-Хятадын форум боллоо

    Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум амжилттай болж өндөрлөлөө. “Хиймэл оюуны хөгжил: Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа сэдвийн дор Монгол Улсын 70 гаруй сэтгүүлч, БНХАУ-ын 30 орчим сэтгүүлч чуулж, туршлага, арга барил, AI хөгжүүлэлтийн талаар санал солилцож, зөвлөлдлөө. Хоёр орны хэвлэл, мэдээллийн байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийн талаар гарц, шийдлийг ярилцсан…

  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд түймэр гарчээ

    Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд түймэр гарчээ

    Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан баг “Морогийн ар” гэдэг газар ойн түймэр гарчээ. Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252км, сумын төвөөс 45 км-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр орой хүлээн авчээ. Түймрийн голомтод Цагааннуур сумын Тамгын газрын дарга Б.Цогтоогоор ахлуулсан сумын мэргэжлийн ангийн албан хаагчид ажиллаж байна. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах…

  • Хар жагсаалт тас хар жагсаалт болжээ

    Хар жагсаалт тас хар жагсаалт болжээ

    Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөийг 2025.05.16-ны өдөр УИХ баталсан. Эл хуулийн төслийг хэрэгжүүлэхийн тулд 2025.09.01-нд Монголбанк журам гаргасан. Үүгээр хар жагсаалт Монгол Улсад байхгүй болсон тухай тус банк болон дээрх хуулийн төслийг санаалагч мэдээлсэн. Нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн мэдээллийн тухай хууль тухай хууль 2025 оны 9 дүгээр сарын 10-наас албан…

  • М.Амарсанаа: Ховд аймгийг дагаж баруун бүс хөгжинө

    М.Амарсанаа: Ховд аймгийг дагаж баруун бүс хөгжинө

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан улсад айлчлах үеэр Ховд аймаг болон Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Ховд аймгийн Засаг М.Амарсанаатай ярилцсан юм. ———————————————————————————– -Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын…

  • Монголд тохирсон цагаан будааны сорт нутагшуулах туршилтын тариалан амжилттай болжээ

    Монголд тохирсон цагаан будааны сорт нутагшуулах туршилтын тариалан амжилттай болжээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Ховд аймгийн Булган суманд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалж буй “Жи Ай Эм И Икс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн захирал Ж.Ганхуяг өнгөрсөн 20-иод жилийн өмнөөс тутарга тариалах судалгаа хийж эхэлжээ. БНСУ-ын…

  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

    Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн…