-
Улстөрч Чарли Киркийг буудсан этгээдийн дүрс ил болжээ

Лхагва гарагт Америкийн барууны үзэлтэй улстөрч Чарли Кирк бусдад буудуулж нас барсан. Түүнийг буудсан хэрэгтнийг одоо ч хайсаар байгаа билээ. Тэгвэл түүнийг ойролцоох барилгын дээврээс буудчихаад зугтаж буй хүний бичлэг олон нийтэд ил болсон байна. Уг бичлэгт гэмт хэрэгтэн дээврээс үсэрч буугаад, дараа нь ой модтой хэсэг рүү гүйсэн нь харагдаж байна. Сэжигтэн хар цүнх,…
-
Д.Амарбаясгалан: МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -2022 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг би МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа санаачилсан. Зорилго маань 2 их гүрний дунд орших ардчилсан Монгол Улсын парламентын засаглалын дархлааг улам нэмэх том зорилго агуулж, энэ өөрчлөлтийн төлөө явсан. МАН хэдийгээр 2 дараалсан үнэмлэхүй ялалт байгуулж,…
-
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна

“Нэгдүгээр тойрог зам” төслийн бүтээн байгуулалт нь ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцүүлж, байгаль орчин, хүн амын амьдралын чанарт эергээр нөлөөлөх эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэнэ. Тухайлбал, Улаанбаатар хотод төсөл хэрэгжээгүй үед тээврийн хэрэгслийн түгжрэлийн нөлөөгөөр өдөрт 35.9 кг тоосжилт үүсэж байсан бол төслийн үр дүнд энэ үзүүлэлт 239 дахин буурах тооцоолол гарчээ. Мөн тээврийн хэрэгслийн…
-
Израилчууд Палестины ард иргэдийг жагсааж, дээрэлхэж байна

Израилчууд хойд баруун эргийн Тулкарем хот дахь Палестин ард иргэдийг өдөржин гудамжинд жагсаагаад алхуулж, дээрэлхэж байгаа дүрс бичлэгүүд интернэт орчинд тархжээ. 3 хоногийн өмнө Баруун эргийн тосгоноос ирсэн этгээдүүд Израилын автобусны буудал дээр гал нээж, олон хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Үүний хариуд Израил улс маргааш нь Катарын Доха хот дахь Хамас бүлэглэлийн толгойлогчид…
-
Ханбогдын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг баривчлаад байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг ЭЦА өчигдөр орой баривчиллаа. Ц.Сайхандэлгэр Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр барьсан Дулааны цахилгаан станцын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажилласан юм байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан байж болзошгүй баримт хуулийн байгууллагынхны гарт оржээ. Ц.Сайхандэлгэрийн…
-
Япон ханзны үзэсгэлэнг үнэгүй үзээрэй

Япончууд ханз үсгээ Азийн орнуудад сурталчлан түгээх зорилгоор анх 2005 онд БНХАУ-д Бээжингийн уран бүтээлчидтэй хамтарч, ханз үсгийн үзэсгэлэн гаргажээ. Манай улсад 2017 онд ийм үзэсгэлэн дэлгэсэн бол одоо хоёр дахь үзэсгэлэнгээ Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Монгол, Японы ёс жудаг” нэрээр нээлээ. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, “Шицүкэно кай-Ёс…
-
Түүхий нүүрс түлэхээ зогсоолоо

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 247 дугаар цэцэрлэг, 103 дугаар цэцэрлэг, 37 дугаар сургууль, 18 дугаар хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбороос гадна хувийн хэвшлийн барилгуудыг дулаанаар хангадаг “Элбэг дулаан” компани түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож, шингэрүүлсэн хийн түлшинд шилжиж байна. Тус компани БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2800 кВт-ын хүчин чадалтай хийн түлшний хоёр зуухыг суурилуулж, угсралтын ажил 80…
-
Тосны ургамлаа биржээр арилжина

Тосны ургамал биржээр дамжуулан арилжихтай холбоотой танилцуулга, мэдээллийг ХХААХҮЯ-наас ААН-үүдэд өглөө. 2025 оны намрын хураасан ургацаас дотоодын үйлдвэрт нийлүүлэх болон экспортлох арилжааг биржээр дамжуулан зохион байгуулах юм. Үйл ажиллагааны зураглалын талаар экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд танилцуулга мэдээлэл өгч ажиллалаа. Тосны ургамлыг экспортод гаргахдаа лабораторын шинжилгээний дүн, улсын байцаагчийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээг үндэслэн хөдөө…

