-
Америкийн улстөрч Чарли Киркийг буудан хөнөөжээ

Америкийн барууны үзэлт улстөрч, “Turning Point USA” байгууллагыг үүсгэн байгуулагч Чарли Киркийг Utah Valley их сургууль дээр болсон арга хэмжээний үеэр буудан, хөнөөжээ. Киркийн хүзүүн тус газарт нь буудсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсний дараа нас барлаа. Алуурчныг олохоор тус улсын хууль хяналтын байгууллагууд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Нг хүнийг сэжигтнээр татаж байцаасан боловч буруутай…
-
Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно

Бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. “Автомашингүй өдөр”-өөр 7:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал, Энэ өдөр нийтийн тээврийн дараах 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж буй.
-
Эрүүл мэндийн шинэ сайд ажлын эхний өдрөө олны нүдэн дээр ухаан алдаж унажээ

Шведийн Эрүүл мэндийн шинэ сайд Элизабет Ланн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн нүдэн дээр ухаан алдан унажээ. Тэр Эрүүл мэндийн сайдаар томилогдоод, ажлын эхний өдрөө ухаан алдсан байна. Тэрээр ухаан орсныхоо дараа индэр дээр буцан гарч, “Цусан дахь сахрын хэмжээ буурахаар ингэдэг” гэж тайлбарлажээ. Түүнийг хэвлэлийн бага хурлын танхимаас гарч явсны дараа асуулт хариултын хэсгийг…
-
“Тайшир шохой” үйлдвэр наадамдаа түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнав

“Макс групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэнгазар” ХХК Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэрээ Говь-Алтай аймагт өчигдөр албан ёсоор нээлээ. Уг үйлдвэрийн нээлтэд зориулан тус компани бэсрэг наадам зохион байгуулав. Уг наадамд 64 бөх зодоглож, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Макс групп”-ийн бөх, улсын начин…
-
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Азийн эмэгтэй парламентчдын бүлэг нь 2011 оноос хойш жил бүр чуулж, бүс нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих, чадавхыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн билээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан…
-
Эрчим хүчний реформыг хэрхэн үргэлжлүүлэх талаар нээлттэй хэлэлцлээ

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй реформын хүрээнд өнгөрсөн хугацаанд юу хийгдсэн, цааш хэрхэн үргэлжлэх тухай асуудлаар өнөөдөр Улсын Их Хурал дахь уг реформыг дэмжих бүлгээс нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн удирдан явуулав. Тэрбээр эрчим хүчний салбарын шинэчлэлтийг анхнаас нь манлайлж, Улсын Их Хурлын 103 гишүүний бүрэлдэхүүнтэй дэмжих бүлгийг байгуулан ажиллаж…
-
Байранд гал гарч, 59 настай эрэгтэй угаартжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт өчигдөр орой айл шатав. Уг галын дуудлага 9-р сарын 10-ны 22:06 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, байрны гал тогоо болон тагт бүрэн шатаж байсан аж. Уг галд 59 настай эрэгтэй угаартсан байна. Түүнийг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 8 том хүн, 4 хүүхдийг гаргажээ.
-
Зүтгүүр осолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд өнөө өглөө зам тээврийн осол гарлаа. ND4240 маркийн зүтгүүр осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ машины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Түүнийг хүмүүс гаргаж авч чадаагүй тул 06:36 цагт аврагчдад ханджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид уг хүнийг эсэн мэнд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөв.

