-
Өмнөговь аймаг үнэт цаас гаргахаар боллоо

Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хурал өчигдөр болж, орон нутгийн үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчдийн 78,8 хувийн саналаар ДЦС барих төслийг санхүүжүүлэхээр орон нутгийн үнэт цаас гаргахыг дэмжсэн тогтоол баталлаа. 2026 онд тус аймаг бонд гаргаж, Даланзадгад суманд дулаан, цахилгаан хосолсон 50 МВт-ын станц барьж эхлэн, 2028 онд дуусгахаар төлөвлөж байна.
-
Дархан хуучин цэнгэлдэхээ 600 гаруй сая төгрөгөөр засна

Дархан-Уул аймгийн төсөв 2026 онд 3 дахин буурч, нийт 81.7 тэрбум төгрөгөөр тус аймгийн ИТХ төсвөө баталлаа. Төрийн албан хаагчдыг цомхотгохгүй, орон нутгийн нэмэгдэл цалинг ирэх жил үргэлжлүүлэн олгоно. Тус аймгийн төвийн гэр хороолол дунд орших хуучин цэнгэлдэхийг засаж тохижуулахаар 600 гаруй сая төгрөгийн төсөв баталсан байна. Уг цэнгэлдэхэд дарханчууд наадмаа хийдэг байв. Үүнийг засаж,…
-
Хот хоорондын автобусны тасалбарын үнийг нэмэхээр болжээ

2025 оны 12 дугаар сарын 13-нээс эхлэн, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Өвөрхангай, Баян-Өлгий болон Улаанбаатар хоорондын автобусны үнэ нэмэгдэхийн Авто тээврийн үндэсний төв мэдээллээ.
-
Ерөнхий сайд нар төрийн өмчит компаниудаасаа салж чаддаггүй шалтгаан

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар манай улсад 109 бий. Үүний 86 нь толгой, 23 нь охин компани. Эдгээр компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Засгийн газар. Манай улсын ДНБ 79.95 их наяд төгрөг. Үүний 29.4 их наяд нь төрийн өмчит компаниудад оногдож байна. Ийм их мөнгийг Засгийн газар атгаж, зарцуулж байдаг. Тэр дундаа “Эрдэнэс Монгол”,…
-
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмсэн. Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн.…
-
Үер, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 700-д хүрчээ

Сүүлийн өдрүүдэд Индонез улсын Суматра аралд үргэлжилсэн аадар бороо орсны улмаас үер, хөрсний гулгалт үүсэн, амиа алдсан хүний тоо 700-д хүрчээ. Мөн 2600 хүн бэртэж, 500 орчим хүн сураггүй алга болсон байна. Амиа алдсан хүний тоо өдөрт зуу зуугаар нэмэгдэж буй ч цаашид ихсэх төлөвтэй байна. Үерийн улмаас Суматра арлаас 1 сая оршин суугчийг нүүлгэн…
-
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах…


