-
“Лос Анжелес” 2028 олимпын наадамд ажиллах боломжтой

“Лос Анжелес 2028” олимпын наадмын Зохион байгуулах хорооноос олимпын наадамд ажиллах нээлттэй ажлын байр зарлажээ. Тодруулбал спортын менежер, технологи, маркетинг, түншлэл, тээвэр ложистик, байр, тогтвортой хөгжил, хүний нөөц, хууль, аюулгүй байдал, дэд бүтэц, бамбарын буухиа зэрэг чиглэлүүдээр нийт 41 ажлын байр зарлагдсан байна. Дээрх ажлын байранд горилж буй хүмүүс тодорхой хэлтэс, албанд өөрийн ур чадвараа…
-
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн 2025-2026…
-
Цагаан-Уулд тарваган тахалтай 3 хүн бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлаар 9-р сарын 3-нд 1 хүн өвчилж, нас бараад байна. Тухайн иргэн Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг дахь тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэснийг тогтоожээ. Түүний ойрын хавьтлуудад хяналтын шинжилгээ хийхэд 22 хүний хариу эерэг гарсан байна. Тэдний 3-ынх нь бие дунд, 18 нь хэвийн байгаа бол…
-
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина

ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллалаа. Хотын дарга Х.Нямбаатар…
-
Монголын волейболын холбоог Н.Амарзаяа удирдана

Монголын Волейболын холбооны ээлжит бус чуулган 09-р сарын 06-ны өдөр болж, шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн чуулганд 202 төлөөлөгч ирэхээс 187 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон байна. Тус холбооны ерөнхийлөгчид 3 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Намсрай овогтой Амарзаяа олонхын саналаар волейболын холбооны 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ингэснээр түүний хувьд Волейболын холбоог удирдах анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна.…
-
Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжинө

Монгол орны тусгай хэрэгцээний отрын бүс нутагт энэ жил 653 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гараад байна. Улсын хэмжээнд байгалийн хадлан ургаагүй, гангийн эрсдэлд өртсөн аймгуудын малчдыг отрын 9 бүсэд өвөлжүүлэх юм. Отрын бүс нутгийн бэлчээрийн нөөц нь зөвхөн малын өвөлжилтөд зориулагдахаас гадна бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, байгаль орчны доройтлоос сэргийлэх, мал аж ахуйн тогтвортой…
-
“Эрдэнэт үйлдвэр” жилд 40 сая тн хүдэр боловсруулдаг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна. Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр…
-
Б.Хулан: Богино хугацаанд гарсан гэнэтийн шийдвэрүүд бизнес төлөвлөлтөд хамгийн хүнд дарамт болдог

Хөдөө аж ахуйн менежментийн зөвлөх, “Дижитал агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хулантай ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. ——————————————————————— -Энэ жил их хатуу өвөл болно гэх мэдээлэл мэр сэр явах боллоо. Зуд болоход мэдээж хамгийн их хохирол амсдаг салбар нь хөдөө аж ахуйн салбар буюу малчид, тариаланчид. Та мэргэжлийн хүний хувьд энэ өвлийг өнтэй давахын тулд…
-
30 сая төгрөгийн шагналын сантай ахмад бөхчүүдийн барилдаан болно

Монгол улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит “Ахмад бөхчүүдийн барилдаан”-ыг аравдугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тус барилдааны шагналын сан 30 сая төгрөг бөгөөд түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2, их шөвөг 1, дунд шөвөг хагас сая төгрөгийн…
