Category: Menus

  • “Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгэв

    “Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгэв

    Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр хуралдав. Уг хурлаар “Их эв” намын даргаар З.Бат-Отгоныг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцжээ. Түүнийг тус намын даргаар бүртгэхэд, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн өнөөдөр болсон шүүгчдийн зөвлөгөөнөөр Олон улсын захиргааны хэргийн дээд шүүхийн холбоо (IASAJ)-нд гишүүнээр элсэх боломжийн талаар хэлэлцэж, хүсэлт гаргахаар тогтлоо.

  • Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг шинэчилж байна

    Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг  шинэчилж байна

    Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн мод, бутыг түр шилжүүлж, “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн захиалгаар “Грэйт констракшн” ХХК гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд дээрээ бичил цэцэрлэгтэй, газар доорх 778 машины зогсоол байгуулж байна. Үүнийг хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж, 2027 онд ашиглалтад…

  • 1579 ажилтныг 3.4 тэрбум төгрөгөөр урамшуулаад байна

    1579 ажилтныг 3.4 тэрбум төгрөгөөр урамшуулаад байна

    “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгожээ. Энэ хүрээнд “Тогтвортой ажлын байр” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Уг хөтөлбөрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгт тогтвортой ажилласны төлөө шагнал олгох журам” гаргасан аж. 2024 онд 1666 ажилтанд 3.8 тэрбум төгрөг, 2025 оны эхний 10 сард 1579 ажилтанд 3.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаа…

  • Ундны усан дахь ураны судалгаа Төрийн шагналд нэр дэвшлээ

    Ундны усан дахь ураны судалгаа Төрийн шагналд нэр дэвшлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Төрийн шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаа Төрийн шагналд анх удаа физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл нэр дэвшлээ. Дээрх шалгаруулалтын шаардлага журмын дагуу Гавьяат багш, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэг сэдэвт хамтын бүтээл өрсөлдөхөөр болсон байна. Тус бүтээлийг…

  • Алдарт зураач Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” 236.4 сая ам.доллароор зарагджээ

    Алдарт зураач Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” 236.4 сая ам.доллароор зарагджээ

    “Sotheby’s” дуудлага худалдааны үеэр Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” хэмээх уран зураг 236.4 сая ам.доллароор зарагджээ. Үүгээрээ Дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан хоёр дахь уран зураг болов. “Үнсэлт” зургаараа алдартай Австрийн зураач Густав Климт “Элизабет Ледерерийн хөрөг” нэртэй, 1.82 метр өндөртэй тус зургийг 1914-1916 онд зуржээ. Дуудлага худалдаа эхлэхээс өмнө шинжээчид тус зургийг 150 сая ам.доллар хүрнэ гэж…

  • Японд гал түймэр дэгдэж, 170 айл шатжээ

    Японд гал түймэр дэгдэж, 170 айл  шатжээ

    Японы баруун өмнөд хэсгийн Ойта мужид өчигдөр буюу 11-р сарын 18-нд түймэр дэгдсэний улмаас 170 айл шатаж, 1 хүн сураггүй алга болжээ. Оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Ойта бол Кюшу арлын өмнөд хэсэгт байрладаг муж юм. Түймэр мягмар гаргийн орой Ойта хотын загас агнуурын газрын ойролцоогоос эхэлж, ойд тархжээ. Уг түймрийг унтраахын тулд…

  • Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа

    Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа

    Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг Ерөнхий сайд онцлоод энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая…

  • Дундговийн Эрдэнэдалай 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй боллоо

    Дундговийн Эрдэнэдалай 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй боллоо

    Улсын төсвийн хөрөнгөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн барилга барьж, ашиглалтад орууллаа. Барилга угсралтын ажил дуусаж, Барилга, байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комисст 11 дүгээр сарын 18-нд хүлээлгэн өгөв. Барилгын зураг төслийг “Бес онцгой дизайн” ХХК гаргаж, уг зургийн дагуу “Сод-Ээл” ХХК барьсан байна.

  • “Physical Asia” шоунд Солонгос булхайцаж ялсан хэмээн Х даяар ам муутай байна

    “Physical Asia” шоунд Солонгос булхайцаж ялсан хэмээн Х даяар ам муутай байна

    Монголчууд ч гэлтгүй, Дэлхий даяар хүмүүс “Physical Asia” шоунд Солонгос булхайцаж ялсан хэмээн ам муутай байна. Тэгвэл бид “Physical Asia” шоуны талаар Twitter буюу X платформ дээр гадаадын иргэдийн бичсэн сэтгэгдлийн заримыг нь орчуулан хүргэлээ. “Physical Asia” шоу эхэндээ маш өрсөлдөөнтэй, үзүүштэй байсан бол сүүлдээ үр дүн нь хэтэрхий ойлгомжтой, сэтгэл шархлам болж хувирлаа. Оролцсон…

  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

    “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг болох “Газар шим үйлдвэр” ХК нь 1999 онд байгуулагдсан. Даршилсан жимс, хүнсний ногоо, эрүүл мэндийн “Артишок” ундаа зэргийг үйлдвэрлэдэг. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар…