Category: Menus

  • Э.Буджав Дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртэв

    Э.Буджав Дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртэв

    БНХАУ-ын Хайнинг хотод зохион байгуулсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын зэвсэгт хүчний тамирчин, ахлагч Э.Буджав 10 дахь алтан медалиа хүртлээ. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологийн аюулаас хамгаалах цэргийн сургуулийн 5 дугаар курст суралцаж буй тэрээр 68 кг-ийн жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт гэсэн хоёр төрөлд аль алинд нь алтан медаль хүртэж,…

  • Хэнтий аймагт “Талын түмэн адуу” соёлын наадам болно

    Хэнтий аймагт “Талын түмэн адуу” соёлын наадам болно

    Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Талын түмэн адуу” соёлын бэсрэг наадмыг Хэнтий аймгийн Чингис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 21, 22, 23-нд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ нь бидний уламжлалт ахуй, соёлд чухал байр суурийг эзэлдэг адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, жуулчдын…

  • Израилын шоронд 98 палестин иргэн амиа алджээ

    Израилын шоронд 98 палестин иргэн амиа алджээ

    2023 оны 10-р сараас хойш Израил улсын шоронд сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 98 палестин иргэн амиа алдсан гэж Израилд байрлалтай хүний эрхийн байгууллага мэдээллээ. Израилд хоригдож байхдаа сураггүй алга болсон палестин иргэн олон байгаа тул амиа алдсан хүний тоо үүнээс ч олон байх магадлалтай гэж тус байгууллага мэдээлсэн байна. Израилын шоронд хоригдож байсан…

  • Өнөөдөр хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Олон улсын өдөр

    Өнөөдөр хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Олон улсын өдөр

    Хүүхдийн эрхийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 1999 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хянах хороо тус өдрийг албан ёсоор тунхагласан. Энэхүү өдрийг санаачилсан шалтгаан нь:

  • МАН-ын гишүүд ажлаа тасалж, Төрийн ордон эзгүй байна

    МАН-ын гишүүд ажлаа тасалж, Төрийн ордон эзгүй байна

    УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд 7 хоног бүрийн даваа гарагт Төрийн ордонд хуралддаг. Үүний дагуу 11-р сарын 17-ны даваа гарагт өчигдөр МАН, АН, ХҮН-ын бүлэг хуралдах байсан ч АН-ын бүлэг хуралдаж, 3 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл боловсруулахаар тогтож, ажлын хэсэг байгуулав. Харин МАН-ын бүлэг хуралдсангүй. Тус бүлгийн 68 гишүүн бүтэн өдөр ажлаа тасаллаа.…

  • 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

    207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

    Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. Ингээд “Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” НӨААТҮГ…

  • НӨАТ-ын сугалааны тохирлыг маргааш явуулна

    НӨАТ-ын сугалааны тохирлыг маргааш явуулна

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.  Сугалааны тохирлыг ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

  • Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25 мянгаар торгоно

    Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25 мянгаар торгоно

    Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан төсөв ба үр дүнг танилцуулна

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан төсөв ба үр дүнг танилцуулна

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн онцгой байдлын газарт эхэллээ. Энэхүү хуралдаанаар анх удаа Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил болоод төсөвт тусгасан санхүүгийн зарцуулалтыг танилцуулах юм. Хуралдаанд нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар…

  • Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их гарчээ

    Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их гарчээ

    Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өнөөдөр өглөөний 9:00 цагийн байдлаар, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 201-ийг зааж байна. Түүнчлэн МҮОНРТ болон баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 100 айл орчимд бага бохирдолтой байна гэж гарчээ. Харин Ургах наран, Таван буудал, Мишээл экспо орчмоор агаарын бохирдол хэвийн. Агаарын чанарын индекс 51-100 хүртэл заасан тохиолдолд агаарын…