Category: Menus

  • Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо

    Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо

    Удтал хүлээлгэсэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлыг өнөөдөр парламентаар хэлэлцэж баталлаа. Түүнийг ҮХЦ-ийн их суудлын хуралдааны дүгнэлтээр Үндсэн хууль зөрчиж Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг оролдсон хэмээн үзсэн билээ. Эл асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч асуудлыг хойшлуулсны эцэст өнөөдөр завсарлагын хугацаа дуусаж шийдвэрлэлээ. Харин Х.Булгантуяагийн оронд УИХ-ын…

  • Л.Оюун-Эрдэнийн “Ухаа худгийг шалгах” түр хороо дэмжигдсэнгүй

    Л.Оюун-Эрдэнийн “Ухаа худгийг шалгах” түр хороо дэмжигдсэнгүй

    Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Ухаа худгийг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжих эсэхээр санал хураахад саналын товчлуур гацсантай холбоотойгоор уг асуудлаар 3 удаа санал хураалт явуулсан юм. Хэдийгээр саналын товчлуурууд гацсан ч Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулагдах санал гишүүдийн олонхыг саналыг авч чадаагүй буюу дэмжигдээгүй билээ. Гэтэл түр хороо байгуулахыг дэмжиж…

  • Чуулганы хуралдааныг өнөөдөр 1 ч гишүүн таслаагүй

    Чуулганы хуралдааныг өнөөдөр 1 ч гишүүн таслаагүй

    Өнөөдөр УИХ-ын чуулган уртасгасан цагаар хуралдаж удаан хүлээлгэсэн асуудлуудыг хэлэлцэж байна. Тодруулбал 2026 оны төсвийн хуулийн 4 дэх хэлэлцүүлгийг хийж дуусгаснаас гадна УИХ-ын дэд даргын томилгоо болоод парламентаас байгуулах түр хорооны асуудал ч хэлэлцэгдээд амжив. Тэгвэл эдгээр чухал асуудлуудыг парламент ямар ирцтэйгээр хийснийг сонирхлоо. Өнөөдрийн чуулганы хуралдаанд 126 гишүүнээс 14 гишүүн оролцоогүй бөгөөд энэ дунд…

  • Оюу толгойн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сард зохион байгуулахаар товлов

    Оюу толгойн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сард зохион байгуулахаар товлов

    УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдсан юм. Хуралдаан гишүүдийн 81.8 хувийн ирцтэйгээр 15 цаг 21 минутад эхэллээ. Эхлээд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын…

  • Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүллээ

    Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүллээ

    Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-нд “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэжээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyato Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.…

  • “Төв миг Wolves”, “Хөвсгөл 7 од”, “Хилчин TG” багууд нэг ч хожигдолгүй явж байна

    “Төв миг Wolves”, “Хөвсгөл 7 од”, “Хилчин TG” багууд нэг ч хожигдолгүй явж байна

    Монголын Волейболын Холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны улирлын “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтууд үргэлжилж байна. Эдгээр тоглолтуудыг PSN5 болон NSports суваг албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлж буй. Тэгвэл Time.mn сайт өчигдөр болсон сонирхолтой тоглолтуудыг тоймлон хүргэж байна. Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр Волейболын Дээд лигийн талбайд нийт гурван тоглолт болсон.…

  • Гэмтэн, нүүдлээс хоцорсон хунг Хар-Ус нууранд тавилаа

    Гэмтэн, нүүдлээс хоцорсон хунг Хар-Ус нууранд тавилаа

    Завхан аймгийн Яруу сумын нутагт ижлээсээ хоцорч, хээр шархадсан хунг Ховд аймгийн Дөргөн суман дахь Хар-Ус нуурын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хүргэжээ. “Мэдээлэл, холбооны сүлжээ” компанийн Яруу салбарын ажилтан Б.Санжжамц 11 дүгээр сарын 8-нд Улиастайгаас Яруу сум руу явах замдаа Хатавчийн давааны Хөндлөнгийн голын ойролцоо цасан дээр ганц хун байхыг олж харжээ. Бэртсэн…

  • Ингэний ариутгасан сүүний кодексийг баталлаа

    Ингэний ариутгасан сүүний кодексийг баталлаа

    Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс Алиментариус комиссын 48 дугаар чуулган Итали улсын Ром хотноо өчигдөр болж, Монгол Улсын санаачилгаар дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандартын санал”-ыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр нийт 39 улс албан ёсоор дэмжсэн байр сууриа илэрхийлж, бүх гишүүдийн зөвшилцлийн (сonsensus) үндсэн дээр “ШИНЭ АЖИЛ”-аар баталлаа. Энэ нь Монгол Улсын хувьд олон…

  • 3 ихэр охинд 2 өрөө байр бэлэглэв

    3 ихэр охинд 2 өрөө байр бэлэглэв

    Орхон аймгийн залуу гэр бүл Д.Ганболд, Ц.Цэдэнзаяа нар сарын өмнө 3 ихэр охинтой болжээ. Ихрүүдийг тус аймгийн ИТХ, ЗДТГ өнөөдөр 2 өрөө байраар мялаалаа. Тус аймгийн засаг дарга Б.Зоригтбаяр гэр бүлийнхээ зүгээс охидод 3 ихэр хүүхдийн тэрэг бэлэглэв. 3 ихэр хүүхдэд зориулсан тэрэг тэр бүр олдоггүй аж. Тиймээс Б.Зоригтбаяр захиалгаар хийлгэжээ. Тэд Орхон аймагт төрсөн 4…

  • Слав судлалын зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

    Слав судлалын зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

    Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам чех хэл, соёл судлах сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор слав судлалын зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Зуны сургалтыг жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулдаг. Сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.  Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:  Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй. Үүнд:  Тавих шаардлага:   2026.02.15 хүртэл цахимаар…