-
“Нүүдэлчин” рүү автобусаар үнэгүй үйлчилж байна

Монгол Улсын соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдөр Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг фестиваль руу Нийтийн тээврийн бодлогын газар нийтийн тээврийн 10 автобусаар 07:30 – 22:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.Сүхбаатарын талбайгаас…
-
1 айл усанд автжээ

Улаанбаатар хотын төв хэсгээр өнөөдөр /2025.08.21/-ийн 17:00-17:45 цагийн хооронд 12.5 мм хэмжээтэй аадар бороо орсон байна. Онцгой байдлын байгууллагад 18:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт айл усанд автсан тухай нэг дуудлага бүртгэгдлээ. Туул голын ус өнөөдрийн 08:00 цагаас хойш 18 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Маргааш Улаанбаатар хот орчимд Туул голын ус 50 см…
-
БНХАУ Ялалтын баярын цэргийн жагсаалын бэлтгэлээ гадаадын хэвлэлд үзүүлэв

БНХАУ-ын засгийн газар милитарист Японыг бут цохисон ялалтын баярын цэргийн парадын бэлтгэлээ олон улсын хэвлэлийнхэнд үзүүлж сонирхуулсан байна. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн сурвалжлагч нар лхагва гарагт Бээжин хотын захад байрлах цэргийн баазад очиж, ялалтын баярын парадын жагсаалын үзүүлбэртэй танилцжээ. Энэ үеэр мөн цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзүүлсэн байна. БНХАУ-ын засгийн газраас 9-р сарын…
-
Израилын батлан хамгаалахын сайд Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлаж, нөөц цэрэг татахаар болов

Лхагва гарагт Израилын батлан хамгаалахын сайд Израэл Катц Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлаж, 60 мянга орчим нөөц цэргийг татах шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү зуучлагчдын зүгээс гал зогсоох шинэ саналыг хоёр талд илгээж, уг саналыг Хамас бүлэглэл ямарваа нэгэн болзолгүй, өөрчлөлт оруулалгүй хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа үед Израил улс Газын…
-
Хүүхэд чинь аль цэцэрлэгт хуваарилагдсаныг 8-р сарын 22-нд хараарай

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8 дугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “EMongolia” системээр дамжуулан хүлээж авлаа. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг нь аль цэцэрлэгт хуваарилсныг 8 дугаар сарын 22-ны 10:00 цагаас харах боломжтой. Хүсэлт илгээсэн эцэг эх, асран хамгаалагчид үүний дараа хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулаарай. 2025-2026 оны хичээлийн жилд улсын…
-
Б.Марал-Эрдэнэ “Tour of Mongolia” уралдаанд 4 дэх удаагаа түрүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор баруун бүсэд зохион байгуулсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia” Монголын олон өдрийн уралдаан өндөрлөв. Баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км зам туулж уралдахад “Catco racing team” багийн тамирчин Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртлээ. “Tour of Mongolia” нь Монголын олон өдрийн уралдаан нэртэйгээр анх…
-
Улаанбаатарын шарилжийг өнөөдрөөс хадаж эхэлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл зохион байгуулна. Тус аянаар хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголт өгөх, цэвэрлэгээнд иргэдийг оролцуулах зорилгоор нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм. Аянд дүүргүүдийн Засаг даргын Тамгын…
-
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн нүүрс түлсэн

Уурын болон усан халаалтын зуух ажиллуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх байгууллагыг ирэх сарын 15-наас түүхий нүүрс түлэхийг хориглосон. Байгууллагууд түүхий нүүрсний оронд мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглэнэ. Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин: -Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. 9 дүгээр сарын 15-наас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль,…
-
П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, нэр хүндийг сэргээн, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай болгох ёстой

Боловсролын сайд П.Наранбаяртай салбарынх нь зарим асуудлын талаар ярилцлаа. -Хичээлийн шинэ жил эхлэх дөхлөө. Үүнтэй холбоотойгоор багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавиад Засгийн газраас гурван яамны хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажил нь ямар шатандаа явж байна вэ? -Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Сангийн яам болон Боловсролын яамны цалингийн бодлого мэдэх, шийдвэр гаргах түвшний хүмүүс хамтарсан…
