-
Г.Дамдинням: АМНАТ-ыг биржийн үнээр тогтоохоор боллоо

ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар сэтгүүлчдэд танилцууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: -Аж ахуйн нэгжүүдээс АМНАТ тооцох үнийг Монголын биржийн үнээр тогтоодог болъё гэсэн шийдвэр ЗГ гаргалаа. Компаниуд гэрээний үнээр АМНАТ төлнө гэхээр хилийн цаана өөр үнээр зараад, дотооддоо өөр үнэ мэдүүлээд, улс татвараа зөв авч чаддаггүй байсан. Биржийн үнээр АМНАТ-аа тооцуулах…
-
С.Бямбацогт: Даргын татаас, түлхээсээр ажилд орсон албан хаагчдыг цомхотгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээллээ. Өнөөдөр ЗГ агентлагуудын бүтцийг цомхон, чадварлаг болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: -16 яамны 280 гаруй газар, хэлтсийн даргын тоог 81-ээр цөөлж, 6.3 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гаргасан. Зардал ихтэй, үр ашиг багатай, чиг үүрэг давхардсан үндэсний 29…
-
Н.Учрал: Биржээр зарах эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлдэг болгох гэж байна

Засгийн газар өнөөдөр “Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталжээ. Энэ талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сэтгүүлчдэд мэдээллээ. -Ерөнхий сайдын 7-р сарын 21-ний өдрийн 41-р захирамжаар “Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш уг ажлын хэсэг 3 дэд ажлын хэсэгт хуваагдаж ажиллалаа. Монгол Улсын эдийн засаг агшиж байгаа энэ…
-
Кадра “Сэлэнгэ Бодонс”-оос лигт хүч үзнэ

МСБХ-ны Үндэсний дээд лигийн шинэ улиралд өрсөлдөх багууд солилцоо, наймааны мэдээллээ олон нийтэд зарлаж байна. “Сэлэнгэ Бодонс” баг 2025-2026 оны улиралд 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Энхбаатар буюу Кадра-г бүрэлдэхүүндээ нэгтгэснээ зарлаж, том шуугиан тариад байна. Ингэснээр Кадра энэ улирал Бодонгуудыг хүчийг зузаатгаж, лигт өрсөлдөх нь. Тус баг өнгөрсөн долоо хоногт А.Анандыг 500 сая төгрөгөөр…
-
А.Амартүвшин: Боловсролын яам 8 сар ажлаа хийлгүй 11 тэрбум төгрөгийн төсвийг татуулсан

Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. 2020 онд ашиглалтад орсон, 640 хүүхдийн багтаамжтай уг сургуульд шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч уг сургуулийг тохижуулах шаардлагатай. Анги танхимд ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг…
-
“The MongolZ”-ын залуус ээлжит тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

Саудын Араб улсын Рияад хотноо “Esports World Cup 2025” наадмын Counter-Strike төрлийн тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. $1,250,000-ийн шагналын сантай энэхүү тэмцээнд нийт 16 баг оролцож байгаагаас 15 нь чансааны оноогоор уригдан өрсөлдөж буй. “The MongolZ”-ын залуус шөвгийн 16-ын тоглолтод “GamerLegion” багтай тоглохоор учраа таараад байна. Хоёр багийн тоглолт өнөөдөр орой 19:00 цагаас эхэлнэ. Тэмцээн…



