-
Сургуульд 3324, цэцэрлэгт 1147 багш дутагдалтай байна

Боловсролын ерөнхий газрын мэдээгээр ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байна. Үүний 1590 нь нийслэлд хэрэгтэй байгаа аж. Цэцэрлэгийн 1147 багш, ажилтан хэрэгтэй байгаагийн 339 нь бүлгийн багшийн орон тоо байна. Үүний 685 нь нийслэлд оногдож байна. Нийслэлд бүлгийн 202 багшийн сул орон тоо байгаа аж. 2024-2025 оны хичээлийн жилд багш…
-
Салах мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогч боллоо

Ливерпүүлийн тоглогч Мохамед Салах (PFA) Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ. Ингэснээр Салах энэ шагналыг гурав дахь удаагаа хүртсэн анхны тамирчин болж байна. Өдгөө 33 настай тэрээр өнгөрсөн улиралд “Ливерпүүл”-ийг аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний хувьд нийт 38 тоглолтод оролцохдоо 29 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт өгсөн. Мөн Салах Премьер…
-
Ж.Золжаргал: Бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш боловсрол, эрүүл мэндийн чиглэлд гол анхаарлаа хандуулна

Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Төр засаг эрчим хүчний асуудлаа шийдэхийг оролдож, шинээр станцууд барьж байгуулж байна. Гэвч хангалттай биш гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл хэзээ бид тог тасрах айдасгүй, дулаан өвөлжих боломжтой вэ? -Мэдээж станц барих нь зөв. Гэхдээ энд анхаарах ёстой чухал асуудал байна. Монгол Улс 1500 МВт цахилгаан үйлдвэрлэх…
-
Ус зайлуулах шугамын ажилд бороо өнөөдөр дүн тавина

Улаанбаатар хот орчимд орж буй шиврээ бороо бол өргөн уудам нутгийг хамарсан аадрын үүлний зөвхөн зах сэжүүр нь л гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Үүнийг иргэд “Зөвхөн треллер нь” хэмээн хошигнож байна. Улаанбаатар хотод 20-35 мм хэмжээтэй орох аадар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг ч анхааруулаа. Үер усны аюул нүүрлэж магадгүйг цаг уурчид,…
-
М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний ажлаа өгөхөө больжээ

М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас татгалзахаа 5 хоногийн өмнө /2025.08.15/ цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Харин өнөөдөр тэрээр энэ шийдвэрээсээ буцаж буйгаа зарлалаа. М.Нарантуяа-Нара 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон билээ. М.Нарантуяа-Нара: -“Ашгүй ажлаа өгөх нь” гээд алгаа хавсран баясаж байсан, эх орныг минь тоногч хулгайч нарын гар хөл болсон…
-
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал, дүгнэлт гаргахаа хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар “Экспортыг нэмэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл…
-
“Улаанбаатар Амазонс” Франц улсад ээлжит тэмцээндээ өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн чансааны 12-дугаар байрт эрэмбэтэй “Улаанбаатар Амазонс” баг Франц улсад “FIBA 3×3 Bordeaux Women’s Series” тэмцээнд оролцоход бэлэн болжээ. Тэмцээн маргааш эхлэх юм. Манай баг “C” хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Франц болон урьдчилсан шатнаас Тайланд, Португал, Их Британийн багуудын аль хожсонтой нь тоглох хуваарьтай байна. Амазонсын багийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт…
-
Улсын төсөвт 4,6 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдэл борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтыг хойшлуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсөвт 4.6 их наяд төгрөгийн бодитой дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар 8-р сарын 19-нд “Эрдэнэс Монгол” нэгдэл болон бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай уулзаж, Ерөнхий сайдын албан даалгавраар…
-
71-р цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулав

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийг “Жавхланттур” ХХК барьж, ашиглалтад орууллаа. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс уг өргөтгөлийг 8 дугаар сарын 19-ний өдөр шалгаж, ашиглалтад хүлээн авсан байна. Уг өргөтгөлийн зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулжээ.
