Category: Menus

  • Жолооч нарын утсанд хуурамч мэдээлэл ирж байна

    Жолооч нарын утсанд хуурамч мэдээлэл ирж байна

    Цахим гэмт хэргийн шинжтэй дуудлага, мессежээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа. Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгаа аж. Энэ талаар тус байгууллагад иргэд хандаж байгаа аж. Энэхүү мэдээлэл нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулсан албан ёсны мессеж биш болохыг ЗЦГ мэдэгдэв.Иймд жолооч, иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг…

  • Аврагчид нурангиас аврах орчин үеийн багажтай болжээ

    Аврагчид нурангиас аврах орчин үеийн багажтай болжээ

    Өмнө нь аврагчид нурангиас аврах ажиллагаа явуулахдаа зөвхөн гар ажиллагааны спин тасдагч, тэлэгч ашигладаг байв. Тэгвэл өнөөдөр Словени улсад үйлдвэрлэсэн хийн дэр, ивээс, Шведийн бетон зүсэгч, олон үйлдэлт иж бүрдэл, Австрийн Weber тасдагч зэрэг орчин үеийн багаж хэрэгсэлтэй болжээ. Эдгээр багаж нь нурангид дарагдсан хүнийг цаг алдалгүй илрүүлж, аюулгүй гаргах боломж олгож байна. Манай аврагчид…

  • Ирэх жилийн төсөв ба эзэгтэй нарын хэтэвч

    Ирэх жилийн төсөв ба эзэгтэй нарын хэтэвч

    Сангийн яамнаас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн нэгтгэн боловсруулж, энэ сарын 15-нд Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ. Угаас олон жил алдагдал хүлээж, тэлж ирсэн төсвөө эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл ихээхэн муудсан энэ цаг үед хэрхэн хэмнэх бол гэж нийгэм хүлээж байгаа. Ямартай ч…

  • Цаг уурын байдлаас шалтгаалан нислэгийн хуваарьт өөрчлөлт орж магадгүй

    Цаг уурын байдлаас шалтгаалан нислэгийн хуваарьт өөрчлөлт орж магадгүй

    Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Тэгвэл “Миат” ТӨХК-аас нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс дээрх өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг мэдэгдэв. Хэрвээ нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд…

  • “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал боллоо

    “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурлыг “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Дэлхийн 16 орны 120 гаруй судлаач оролцож, нийгэм, улс төр, эдийн засаг, хууль, соёл, философи, шашин судлал, угсаатны зүй, урлаг судлал, хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, анагаах ухаан, шинжлэх ухаан,…

  • Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 1500-2000 кг хатуу хог хаягдал хүлээн авдаг

    Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 1500-2000 кг хатуу хог хаягдал хүлээн авдаг

    Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40 хувь, эх үүсвэр тогтоогдсон үйлдвэрийн бохирдол 19 хувь, эх үүсвэр үл тогтоогдсон бохирдол 36 хувь, хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлдэг. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлж байна. Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай…

  • Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр

    Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр

    Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна. Хүн төрөлхтөн анх гэрэл, сүүдрийг ашиглан, аливаа юмсын дүрсийг хальсан дээр буулгахаар оролдсон нь 1826 онд бүтсэн байна. Үүнээс хойш 13 жилийн дараа 1839.08.19-нд Франц улсын Шинжлэх ухааны академи анх удаа олон нийтэд гэрэл зураг буулгах дагертип аргыг танилцуулжээ. Энэ өдрийг 2009.08.19-нд анх Дэлхий нийтээр Дэлхийн гэрэл зургийн…

  • “Найзууд” цувралын жүжигчин Мэттью Перригийн үхэлд “Кетамины хатан” буруутай гэдгээ хүлээжээ

    “Найзууд” цувралын жүжигчин Мэттью Перригийн үхэлд “Кетамины хатан” буруутай гэдгээ хүлээжээ

    “Найзууд” цувралын Чэндлерын дүрээрээ алдартай жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутай гэдгээ хууль бус эм бэлдмэл, мансууруулах бодисын худалдаачин эмэгтэй хүлээжээ. Өдгөө 42 настай, “Кетамины хатан” хочит Жасвин Сангха жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн кетамин хэмээх эм бэлдмэлийг худалдсан гэх зэрэг нийт таван хэрэгт буруутгагдсан бөгөөд тэрээр дээрх хэргүүдэд буруутай гэдгээ хүлээсэн талаар АНУ-ын Хуульзүйн департмент…

  • Иран улс ОУАЭХА-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв

    Иран улс ОУАЭХА-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв

    Иран улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгийг Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаэй даваа гарагт мэдэгдэв. Тэрээр хоёр тал өнгөрсөн долоо хоногт хэлэлцээ хийсэн бөгөөд дараагийн шатны яриа хэлэлцээг ойрын үед явуулж магадгүй байгааг онцолсон байна. Өнгөрсөн 6-р сард 12 хоног үргэлжилсэн дайны үеэр Израил, АНУ-ууд Ираны цөмийн объектуудыг бөмбөгдсөнөөс…

  • “Президент спорт цогцолбор”-ыг барих төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа

    “Президент спорт цогцолбор”-ыг барих төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа

    Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлэх компанийн удирдлагуудыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан нар хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус цогцолбор нь 58 мянган м2 талбай бүхий 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон…