Category: Menus

  • А.Ананд 500 сая төгрөгөөр “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ

    А.Ананд 500 сая төгрөгөөр “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ

    МСБХ-ны Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” баг Ариунболдын Анандыг багтаа нэгтгэснээ зарлалаа. Тэд “Хасын хүлгүүд” багтай урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд гэрээ байгуулжээ. Тодруулбал А.Ананд 1 жилд 500 сая төгрөгөөр “Бодонс”-т нэгдэв. Тэрээр цалингаас гадна багийнх нь мерчийг борлуулж олсон орлогоос 20% хувийг урамшуулал болгон авахаар тохиролцжээ. А.Ананд өнөөдрөөс багийнхаа бэлтгэлд гарах аж.

  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн наадамд Монголоос 25 хүн оролцоно

    Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн наадамд Монголоос 25 хүн оролцоно

    Япон улсын Токио хотноо 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн XXV наадам (Дифлимп) болно. Энэ наадамд Монгол Улсаа төлөөлөн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Тус баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр МҮОХ-ноос “Токио 2025” дифлимпийн наадамд оролцох тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон тодорхой мөнгөн…

  • Туулын хурдны замыг Хонконгийн компани тавина

    Туулын хурдны замыг Хонконгийн компани тавина

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туул гол дагуух хурдны зам. Уг замыг тавьж эхлэхээр бэлтгэлээ хангажээ. Уг замыг барих тендерт Хонконгийн “Хао-Юань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна. Тус зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ, 32 км үргэлжилнэ. Мөн найман…

  • “Нарны титэм” барилгын 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана

    “Нарны титэм” барилгын 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана

    Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Тодруулбал, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт 1222…

  • 11 улсын 900 сая орчим өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлжээ

    11 улсын 900 сая орчим өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлжээ

    Монгол Улсад тулгамдаад байгааг агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний эх үүсвэрийн нэг болох шингэрүүлсэн хийг ашиглах, хэрэглээг өсгөх,  хийн түлшний салбарт цаашид хамтран ажиллах боломжийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо /World Liquid Gas Association/-ны Ерөнхийлөгч Жеймс Роукалыг хүлээн авч…

  • Хаити улсын гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг 5 сая ам.доллароор үнэлэв

    Хаити улсын гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг 5 сая ам.доллароор үнэлэв

    Хаити улсын “G9 Family” хэмээх гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч, “Барбекью” хочит Жимми Шеризьег баривчлахад тус болох баттай мэдээлэл өгсөн хүнд 5 сая ам.долларын шагнал олгохоор АНУ энэ долоо хоногт зарлаад байна. АНУ-ын шүүгч Жанин Пирро мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Жимми Шеризьег АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн олон тооны гэмт хэрэг…

  • Австрали, Вануату улс 328 сая ам.долларын гэрээ байгуулахаар тохиролцжээ

    Австрали, Вануату улс 328 сая ам.долларын гэрээ байгуулахаар тохиролцжээ

    Австрали, Вануату улс 328 сая ам.долларын аюулгүй байдал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ. Олон сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр улсын хооронд 10 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болоод байна. “Накамалын хэлэлцээр” хэмээн нэрлэсэн уг гэрээ хоёр улсын харилцааг шинэ түвшинд тодорхойлон бэхжүүлэхэд чиглэгдсэн талаар Австрали, Вануату улсын удирдагчид…

  • Монголын төмөр зам анх удаа хибрид хөдөлгүүртэй зүтгүүртэй боллоо

    Монголын төмөр зам анх удаа хибрид  хөдөлгүүртэй зүтгүүртэй боллоо

    Монгол Улсын төмөр замын салбар анхны хибрид буюу хосолсон хөдөлгүүртэй зүтгүүрээ “Монголын төмөр зам” ТӨХК албан ёсоор хүлээн авлаа. Ашиглах хугацаа нь 2014 онд дууссан, ОХУ-д үйлдвэрлэсэн 2ТЭ116-2001 загварын зүтгүүрийг БНХАУ-ын мэргэжилтнүүд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтэс хамтран иж бүрэн шинэчилж, орчин үеийн хосолсон хөдөлгүүрийн системээр тоноглосон байна. Үүнд 1 жил зарцуулжээ.…

  • “The MongolZ”-ын гайхалтай эргэн ирэлт тэднийг хагас шигшээд хөтлөв

    “The MongolZ”-ын гайхалтай эргэн ирэлт тэднийг хагас шигшээд хөтлөв

    Өчигдөр шөнө Монголын “The MongolZ” баг Турк улсын “Aurora Gaming” багийг 2:0 харьцаагаар хожиж, “BLAST Bounty Fall 2025” тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа. Ингэхдээ тэд 11:0 гэсэн үзүүлэлтээс гайхалтай эргэн ирэлт хийж өрсөлдөгчөө хожив. “Aurora” баг манай багийг амлан авч өрсөлдөгчөөрөө сонгоод байсан юм. Үлдсэн хоёр тоглолтын үр дүнгийн дараа хагас шигшээ тоглолтын хуваарь тодорхой болно.…

  • Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ Монголд анх удаа болно

    Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ Монголд анх удаа болно

    Монгол Улсад анх удаа морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх Тайж хайрхны бэлд 8 дугаар сарын 21, 22, 23-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалын гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачийг нэг дор нэгтгэх…