Category: Menus

  • Түймэр хил давахаас хамгаалах 29.2 км шороон зурвас гаргажээ

    Түймэр хил давахаас хамгаалах 29.2 км шороон зурвас  гаргажээ

    Ойн газар, Хил хамгаалах ерөнхий газар хамтран энэ онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь Монгол Улсын хилийн зурваст түймрээс хамгаалах 10 м өргөн 29.2 км шороон зурвас шинээр гаргажээ. Үүний зэрэгцээ 20 м өргөн 160 км, 10 м өргөн 1249 км урт шороон зурвасыг сэргээгээд байна. Манай улсын нийт 156.4 сая…

  • Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 470 осол гараад байна

    Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 470 осол гараад байна

    Улсын хэмжээнд 2022-2025 онд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж байгааг Тээврийн цагдаагийн алба сэрэмжлүүллээ. 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарснаас хойш улсын хэмжээнд 470 осол бүртгэгджээ. Өнгөрсөн оны энэ үед ийм 384 осол бүртгэгдсэн бол энэ жил 86-гаар нэмэгджээ. Тиймээс Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар…

  • “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүг суллуулахаар шүүхэд ханджээ

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүг суллуулахаар шүүхэд ханджээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадна 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон зодоонтой холбоотойгоор “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2025.07.23-ны захирамжаар цагдан хориод байв. Яллагдагч…

  • LUMINO: Тэрбум төгрөгийн зардлаар тоглолт маань бүтэж буй

    LUMINO: Тэрбум төгрөгийн зардлаар тоглолт маань бүтэж буй

    Үе үеийн сонсогчидтой, олон хит дуунуудтай “Lumino” хамтлаг 8 дугаар сарын 16-ны Бямба гарагт “Social Pay” паркт “The one” тоглолтоо хийнэ. Тэд өнөөдөр тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өнгөрсөн жилээс эхлэн тоглолтоо бэлджээ. Өмнөх тоглолтуудаар 30 гаруй дуу дуулдаг байсан бол энэ удаа 44 дуутай, тайз, дэлгэц хосолсон гайхалтай тоглолт хийх гэж байгаагаа…

  • М.Нарангэрэл: Монгол Улс 2030 он гэхэд аялал жуулчлалын салбараас дөрвөн тэрбум ам.доллар олох боломжтой

    М.Нарангэрэл: Монгол Улс 2030 он гэхэд аялал жуулчлалын салбараас дөрвөн тэрбум ам.доллар олох боломжтой

    Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй ярилцлаа. -Өнгөрсөн онтой харьцуулахад манай улсыг зорин ирэх жуулчдын тоо өссөн үү? -Манай улс энэ онд нийтдээ 500 гаруй мянган гадаадын жуулчин хүлээн аваад байна. Зөвхөн наймдугаар сар гэхэд 478.500 гаруй жуулчин ирсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад есөн хувиар өссөн үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 24 мянга гаруй жуулчин…

  • А.Амартүвшин: 10500 хүүхэд сурах боломжгүй боллоо

    А.Амартүвшин: 10500 хүүхэд сурах боломжгүй боллоо

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, Ногоон хөгжил, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин 5 дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо байхгүйгээс 10.500 хүүхэд сурах боломжгүй болсон тухай мэдээллээ. Тэрбээр:  “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ цаг үед харамсалтай бөгөөд эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх,…

  • ЗӨСҮТ: Тарваганы түүхий, шүүрхий мах идэхгүй байхыг анхааруулъя

    ЗӨСҮТ: Тарваганы түүхий, шүүрхий мах идэхгүй байхыг анхааруулъя

    Маргаашнаас эхлэн 10 дугаар сарын 15-ныг дуустал авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хяналт шалгалт эхлүүлнэ. Энэ хүрээнд ЗӨСҮТ-өөс тарваган тахлын талаар мэдээлэл өглөө. ЗӨСҮТ: Тарваган тахал нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин. Тарваган тахлын нэг уушгины хэлбэр тохиолдоход үүнийг дэгдэлт гэж үздэг. Монгол орны 17 аймгийн 137…

  • НОБГ: Энэ сард товчоодоор 168 ширхэг нойтон тарвага оруулж ирэхийг завдсан

    НОБГ: Энэ сард товчоодоор 168 ширхэг нойтон тарвага оруулж ирэхийг завдсан

    Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуустал нийслэлийн хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын болон хөдөлгөөнт эргүүлээр хүн мал, амьтны гоц…

  • Гурвалжингийн гүүрний хөдөлгөөнийг нээлээ

    Гурвалжингийн гүүрний хөдөлгөөнийг нээлээ

    Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг дэх “Биг” худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, Гурвалжингийн гүүрний хөдөлгөөнийг нээлээ. 2010 оноос хойш засаагүй энэ замын зүүн эгнээг 8 дугаар сарын 11-ний 23:00 цагт хааж зассан бол 8 дугаар сарын 12-ны 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хаан, засан, ийн ашиглалтад орууллаа.

  • Э.Болор-Эрдэнэ Дэлхийн наадамд 31 дүгээр байр эзэллээ

    Э.Болор-Эрдэнэ Дэлхийн наадамд 31 дүгээр байр эзэллээ

    “The World Games 2025 Chengdu” буюу Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотноо үргэлжилсээр байна. Тус наадмын дуатлоны эрэгтэй тамирчдын элит төрөлд Монгол Улсын тамирчин Э.Болор-Эрдэнэ уралдаж, 1 цаг 27 минут 07 секундийн амжилтаар 31 дүгээр байр эзэллээ. Дуатлоны төрөлд Францын тамирчин, 2025 оны Дэлхийн аварга Бенжамин Шокер 01:14:14 амжилтаар түрүүлсэн бол түүний араас Бельгийн гурван…