Category: Menus

  • Туул голд живсэн 11 настай хүүхдийг эрэн хайж байна

    Туул голд живсэн 11 настай хүүхдийг эрэн хайж байна

    Өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан гэжээ. Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж…

  • Боксын ДАШТ-д оролцох 10 боксчины найм нь тодорлоо

    Боксын ДАШТ-д оролцох 10 боксчины найм нь тодорлоо

    Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж…

  • Бусын голд гарсан түймрийг унтраалаа

    Бусын голд гарсан түймрийг унтраалаа

    Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Бусын голд энэ сарын 7-нд ойн түймэр дэгдсэн юм. Үүнийг сансрын хиймэл дагуулаар илрүүлсэн юм. Уг түймрийг өнөөдөр /2025.08.13/ 09:15 цагт бүрэн унтраалаа.

  • Анагаахын оюутнууд БНСУ-ын эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийжээ

    Анагаахын оюутнууд БНСУ-ын эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийжээ

    АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийн IV дамжаанд суралцаж буй 10 Солонгос оюутан, V дамжаанд суралцаж буй 3 солонгос, 10 монгол нийт 23 оюутан удирдагч багшийн хамт 2025 оны 7-р сарын 7-ноос 8-р сарын 02-ны хооронд 4 долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Чунг-Анг их сургуулийн Хьюндэй эмнэлэгт нийт 168 цагийн…

  • Танилц: Элсний баярын хөтөлбөр

    Танилц: Элсний баярын хөтөлбөр

    Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Хонгорын элс, Хонгорын голд энэ сарын 15, 16, 17-нд Элсний баяр болно. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл баярын хөтөлбөртэй танилцана уу!

  • Дүүжин тээврийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ

    Дүүжин тээврийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ

    Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил 2025 оны хавар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтыг эхлүүлээд…

  • А.Дюплантис 13 дахь удаагаа Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов

    А.Дюплантис 13 дахь удаагаа Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов

    Шведийн тамирчин, олимпын хошой аварга Арман Дюплантис тулгууртай харайлтын Дэлхийн дээд амжилтыг 13 дахь удаагаа шинэчлэн тогтоолоо. Тэрээр Будапешт хотноо болсон Иштван Дьюлаигийн нэрэмжит тэмцээний үеэр 6 м 29 см-ийн өндөр дээгүүр харайснаар өөрийн тогтоосон өмнөх рекордоо эвджээ. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард Стокхолм хотноо болсон “Diamond League” тэмцээний үеэр 6 м 28 см өндөр дээгүүр харайснаар тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн…

  • “СП Фалконс” клуб Азийн челленж лигт Тайваний багийг хожлоо

    “СП Фалконс” клуб Азийн челленж лигт Тайваний багийг хожлоо

    Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Challenge League” тэмцээний урьдчилсан шатны тоглолт өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо. 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний “Тайчунг Футуро” багийг хүлээн авч тоглож үндсэн цагт 3:1 харьцаагаар хожлоо. Ингэснээр тэд Азийн челленж лигийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр болов. Тоглолт эхлээд ердөө 6 минут болж…

  • “Академи хоорондын түншлэл” олон улсын байгууллагын гишүүнээр монгол эрдэмтэн сонгогдлоо

    “Академи хоорондын түншлэл” олон улсын байгууллагын гишүүнээр монгол эрдэмтэн сонгогдлоо

    Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор Н.Мөнхцэцэг Академи хоорондын түншлэл (The InterAcademy Partnership (IAP)) олон улсын байгууллагын удирдлагын сонгуульд оролцож, Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хорооны гишүүнээр сонгогдлоо. Академи хоорондын түншлэл (IAP) нь боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг нотолгоонд суурилан…

  • Төв цэнгэлдэх хүрээлэн 5 хоног үүдээ нээлээ

    Төв цэнгэлдэх хүрээлэн 5 хоног үүдээ нээлээ

    Төв цэнгэлдэх хүрээлэн өчигдрөөс эхлэн, 5 хоног үүдээ нээлээ. 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэд нээлттэй болгож, урд талын 16-р хаалгаар чөлөөтэй оруулж байна. Иргэдийг 07:00-21:00 цагийн хооронд оруулна. Хүмүүс энд алхар, гүйх, дасгал хийх, хүүхдүүд тоглох боломжтой.