-
М.Бадамсүрэнд салбарын сайдын зангараг бий юү?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу дутуу нүүлгэсэн асуудал тус сайдынх нь толгойн өвчин болж байна. Гэвч салбарын сайдад ажлаа хэрхэн цэгцлэх талаар ямар ч шийдэл алга. “Дархан луу нүүсэн нь буруу болжээ” гэдгээс илүү тайлбар хэлж чадахгүй байгаа М.Бадамсүрэн өнөөдөр “Ерөнхий сайдын шийдвэрийг дагана” гэдгээс өөр үг хэлсэнгүй. Хүнс, хөдөө…
-
Олон сар хонь, чоно шиг муудалцсан Густаво Петро, Трамп хоёр найрамджээ

Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро энэ сарын 3-нд АНУ-д айлчилж, Цагаан ордонд Трамптай уулзжээ. Батлан хамгаалах яам болон хууль сахиулах албаны ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх зорилготой энэ уулзалтаар талууд хар тамхитай холбоотой гэмт хэрэг, худалдаа, хамтын ажиллагааг хэлэлцжээ. Тэд олон сарын турш муудалцаж, хоорондоо хатуу үгс шидэлцэж байсан билээ. Хоёр Ерөнхийлөгч уг уулзалтаа “Үр өгөөжтэй” хэмээн тодорхойлсон…
-
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”,“Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн баталлаа. Засгийн газраас төрийн…
-
“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа

Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх “Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт”-ийг шинэчлэн тогтоолоо. Даатгалын босго үзүүлэлтийг тогтоохдоо том малын хорогдлын статистик мэдээлэлд актуар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог. Монгол Улсын Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн…
-
Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө

“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 05-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар…
-
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК төслийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулаагүй…



