-
Азийн гимнастикийн холбооны олон улсын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Монголын гимнастикийн холбоо нь Азийн гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан “Паркоур” гимнастикийн олон улсын дасгалжуулагчийн сургалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. “Паркоур” гимнастик гэдэг нь их хотын гимнастик буюу “Урбан” гимнастик юм. Энэхүү сургалтын экспертээр БНСУ-ын иргэн, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны дэд ерөнхийлөгч ноён Ким Жихо ажиллаж буй бөгөөд Йордан Улсаас 3 дасгалжуулагч,…
-
Израилын ерөнхий сайд Б.Нетаньяху Газын зурвасыг бүрэн эзлэх шийдвэр гаргажээ

Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвасыг бүрэн эзлэх шийдвэр гаргасан талаар Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагийн орой мэдээлжээ. Б.Нетаньяху аюулгүй байдлын асуудлаар хурал хийсний дараа Газын зурвасыг бүрэн эзлэх шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоогийн байдлаар Израилын арми Газын зурвасын 75 орчим хувийг хяналтдаа байлгаж байгаа бол шинэ төлөвлөгөөний дагуу Израилын…
-
80 жилийн өмнө цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотын хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

Одоогоос 80 жилийн өмнө АНУ-ын хаясан цөмийн бөмбөгийн цохилтод өртсөн Японы Хирошима хотод амь үрэгдсэн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ лхагва гарагт зохион байгуулагдаж байна. 1945 оны 8-р сарын 6-ны өглөө 8:15 цагт Хирошима хотод цөмийн бөмбөг унаж, асар хүчтэй дэлбэрэлт болон цацраг идэвхийн улмаас хот бүхэлдээ сүйдэж, 140 мянган хүн амь үрэгдэж байсан юм.…
-
ОХУ “Дунд тусгалт пуужингийн гэрээ”-г цаашид нэг талаас дагаж мөрдөхгүй гэв

ОХУ-ын ГХЯ даваа гарагт албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлж, тус улс “Дунд тусгалын пуужингийн тухай гэрээ”-ний хүрээнд хуурай газарт суурилсан дунд болон ойрын тусгалын пуужингийн системийг байрлуулахаас ганц талаасаа түдгэлзэж байсан хязгаарлалтаа цаашид үргэлжлүүлэн мөрдөхгүй гэжээ. Дээрх мэдэгдэлд мөн Оросын талын удаа дараагийн сэрэмжлүүлгийг үл тоомсорлосны улмаас нөхцөл байдал Европ болон Ази-Номхон далайн бүс…
-
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст байршуулна Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст 2025…
-
Өсвөрийн шатарчид Азийн аваргаас 4 медаль хүртлээ

Хятад улсын Жухай хотод өсвөрийн шатарчдын топ 5 тэмцээний нэг зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 14 орны 450 гаруй шатарчид мэргэн ухаанаа сорин өрсөлдсөнөөс монгол улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож, ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Тодруулбал “Стейниц Монголын шатрын академи”-ийн Эрдэнэт дахь салбарын дасгалжуулагч Г.Ганцэцэг багшийн удирдлага дор Э.Анхзаяа стандарт…



