Category: Menus

  • Төвийн аймгуудын зарим нутагт бороо орж, хойд хэсгээр цаг агаар сэрүүснэ

    Төвийн аймгуудын зарим нутагт бороо орж, хойд хэсгээр цаг агаар сэрүүснэ

     Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээллээ. Тодруулбал энэ сард төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нийт нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны…

  • Эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг баривчилжээ

    Эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг баривчилжээ

    Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогджээ. Тиймээс ард иргэдийг…

  • 2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

    2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг татан оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна. 2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон…

  • Цэцэрлэгийн бүртгэл Даваа гарагт эхэлнэ

    Цэцэрлэгийн бүртгэл Даваа гарагт эхэлнэ

    Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлтийг ирэх Даваа гарагаас буюу наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авахаар болсон.  2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн тооцоо гарснаас 135,582 хүүхэд нь нийслэлд хамрагдах юм. Боловсролын ерөнхий газраас эцэг, эх асран хамгалаагч нарт хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг…

  • Монгол хүн Дэлхийн шилдэг клубүүдийн тоглолтыг зохион байгуулав

    Монгол хүн Дэлхийн шилдэг клубүүдийн тоглолтыг зохион байгуулав

    Хонг Конг Улсад 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлыг татсан, улирлын өмнөх олон улсын нөхөрсөг тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Тодруулбал нөхөрсөг тоглолтуудад Европ тивийн төдийгүй Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, олон сая хөгжөөн дэмжигчтэй Ливерпүүл (Liverpool FC), Арсенал (Arsenal FC), Тоттенхэм Хотспур (Tottenham Hotspur), болон АС Милан (AC…

  • Л.Маршан Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

    Л.Маршан Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

    Усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж буй. Өдгөө 23 настай ч олимп, Дэлхийн аваргаас 22 медаль хүртсэн Францын залуу тамирчин Л.Маршан 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр 1:52.69 минутад барианд орсноор 2011 онд Америкийн тамирчин Райан Лохтегийн тогтоосон дээд амжилтыг эвдэж, 1.31 секундээр ахиулсан байна. Тэрээр өнгөрсөн…

  • Олон улсын олимпын зүтгэлтнүүд Сингапурт чуулав

    Олон улсын олимпын зүтгэлтнүүд Сингапурт чуулав

    Усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад энэ сарын  11-нд эхэлсэн.  Тэмцээний үеэр Дэлхийн Усан спортын Конгресс болж ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг урилгаар оролцлоо.  Тэрээр энэ үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч,  хатагтай Кирсти Ковентритэй финалын хэд хэдэн тэмцээн уралдааныг үзэж сонирхон ажлын шугамаар уулзжээ.  Мөн ОУОХ-ны Хүндэт Ерөнхийлөгч доктор Томас Бах, Дэлхийн усан спортын холбооны Ерөнхийлөгч…

  • Туулын хурдны зам барих ажлын хүрээнд газар чөлөөлөлт эхэлжээ

    Туулын хурдны зам барих ажлын хүрээнд газар чөлөөлөлт эхэлжээ

    Туулын хурдны зам, Шинэ тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулна гэж үзээд буй. Эдгээр төслийг нийслэлээс 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлын тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан. Тэгвэл тус компанитай гэрээний хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд хурдны зам барих бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ. Тухайлбал, газар чөлөөлөлтөд БЗД-ийн нутаг дэвсгэрт…

  • Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн компанид хариуцлага тооцно

    Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн компанид хариуцлага тооцно

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын акедемийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ116-А10-ДХ116-А16 хүртэл/ шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байна. Гэвч ажил гүйцэтгэх үеэр “Жапан таун”-ы автобусны буудлаас баруун…

  • Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг албадан буулгаж эхэллээ

    Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг албадан буулгаж эхэллээ

    Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй барилгуудыг албадан буулгаж, барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж эхэлжээ. Тодруулбал нийт 27 орчим зориулалтын машин, механизмаар барилгыг буулгах, гарсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах зэрэг үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Объектын нийт талбай нь 1775 метр квадрат. Үүнээс 1864 тонн барилгын…