-
Сэлэнгэ Бодонс: Манай багт тоглох НБА-ын тамирчныг 9 сард зарлана

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд шуугиан тарьж, монголын сагсанбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн баг бол яах аргагүй “Сэлэнгэ Бодонс” баг билээ. Тус баг өнгөрсөн улирал NBA-ийн 4 удаагийн бүх оддын тоглогч, Олимп, Дэлхийн аварга, супер од ДеМаркус Казинс (Boogie) -ыг багтаа нэгтгэж хүрэл медаль хүртсэн. Тэгвэл тус баг энэ жилийн лигт өрсөлдөх бүрэлдэхүүнээ…
-
“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

Юнескогийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” 2019 онд бүртгэгдсэн байдаг. Энэ хүрээнд Булган аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж түгээн дэлгэрүүлж буй ард иргэд, малчид адуучдыг хамруулан “Айраг фестиваль”-ийг тав дахь удаагаа зохион байгуулахаар…
-
“Зүүн бүсийн хурд”-д Э.Бат-Эрдэнийн зээрд түрүүллээ

Зүүн бүсийн хурд 2025, Дорнод аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны их насанд 85 морьд шандас хүлгээ сорин уралдсанаас түрүү магнайд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн зээрд хурдалж, наадамчин олноо баярлуулжээ. Харин Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач С.Галтын саарал аман хүзүүдсэн байна. Түрүүлж, айрагдсан морьдын цуваа: Түрүү магнай: Өмнөговь аймгийн…
-
НҮБ-ын хүүхдийн сан эмэгтэй шигшээ багтай хамтран ажиллана

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүх бүтээсэн эмэгтэй шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ. Мөн цаашид эмэгтэй шигшээ багтай хамтран ажиллахаар болсон байна. Шигшээ багийн тамирчдын гаргасан амжилт олон хүүхэд, залууст урам зориг өгч, үлгэр дуурайлал үзүүлж буй гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сан онцолсон юм.
-
“Улаанбаатар ММС Энержи” баг “World tour Edmonton 2025”-д өрсөлдөнө

3х3 төрлийн сагсанбөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг Канад улсын Эдмонтон хотноо FIBA-ын Дэлхийн цуврал болох “Edmonton 2025”-д оролцохоор эх орноосоо мордоод байна. Эдмонтоны цувралд Дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөх бөгөөд тэмцээн наймдугаар сарын 2,3-ны өдрүүдэд болж аваргаа тодруулах юм. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд, Ц.Отгонжаргал нар багтжээ. Тэд “C” хэсэгт АНУ-ын…
-
Д.Трамп Орос-Украины энхийн яриа хэлэлцээ явуулах эцсийн товыг тогтоолоо

Мягмар гарагт Украинд үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 25 хүн амь үрэгдсэн байна. Украины Запорожье мужийн Биленке хэмээх шорон агаарын цохилтод өртсөний улмаас 16 хоригдол амь үрэгдэж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн бол Харьковын ойролцоох Новоплатонивка тосгонд хүмүүнлэгийн тусламжийн барааны дараалалд зогсч байсан хүмүүс агаарын цохилтод өртсөний улмаас 5 хүн амь үрэгдсэн байна. Днепропетровск мужийн…
-
Биатлоны од харамсалтайгаар амиа алдлаа

Биатлоны тод одын нэг, Олимпынхошой аварга, Дэлхийн АШТ-ий долоон алтан медальт, Германы биатлонч Лаура Дальмайер 31 насандаа зуурдаар амиа алдлаа. 25 настайдаа биатлоны буу, цанаа хананд өлгөж, их уулс руу сэтгэл зүрхээ зориулах болсон герман бүсгүй Пакистаны Харахорум уулын Лайла оргилд (6096 м) авирч байхдаа 5700 метрийн орчимд чулуун нурангид өртжээ. Нурангид өртсөний…


