Category: Menus

  • Германд галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 3 хүн амь эрсэджээ

    Германд галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 3 хүн амь эрсэджээ

    Ням гарагт ХБНГУ-ын баруун өмнөд хэсгийн Баден-Вюртемберг мужийн Ридлинген хотын ойролцоо галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 3 хүн амь эрсдэж, олон хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Германы Bild сонинд мэдээлснээр 50 орчим зорчигч бэртэж гэмтсэн гэжээ. Зорчигч тээврийн галт тэргийн осол орон нутгийн цагаар ням гарагийн 18:10 цагийн үед болсон…

  • Тарвага агнавал 820-920 мянган төгрөгөөр торгоно

    Тарвага агнавал 820-920 мянган төгрөгөөр торгоно

    Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнах, худалдан авах тохиолдол цөөнгүй гардаг. Хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 10-р сарын 16-наас дараа оны 8-р сарын 20-ныг хүртэл хугацаанд агнах, барихыг хатуу хориглодог. Тарвагыг  зөвшөөрөгдөөгүй хугацаанд агнах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр оногдуулдаг байна. Монгол тарвага агнасан тохиолдолд…

  • Увс аймгийн 100 жилийн ойгоор МУГЖ С.Жавхланд ардын жүжигчин цол хүртээхээр болжээ

    Увс аймгийн 100 жилийн ойгоор МУГЖ С.Жавхланд ардын жүжигчин цол хүртээхээр болжээ

    Увс аймгийн түүхт 100 жилийн ойгоор МУГЖ С.Жавхланд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ. Түүнд МУГЖ гэх цол тэмдгийг тэртээ 2009 онд хүртээж байсан бөгөөд тэр цаг мөчөөс хойш 16 жилийн дараа Монгол Улсын ардын жүжигчин гэх эрхэм хүндтэй алдар түүнийх болох нь. МУГЖ С.Жавхлан ОХУ-ын Тува, Буриад, Халимаг улсаас гавъяат цол хүртсэн байдаг. Тэрээр өөрийн шүлгийг…

  • Ерөнхий сайд Г.Занданшатар Хархорум хотын төлөвлөлтийн явцтай танилцав

    Ерөнхий сайд Г.Занданшатар Хархорум хотын төлөвлөлтийн явцтай танилцав

    Ерөнхий сайд Г.Занданшатар археологийн малтлагын талбай дахь эртний нийслэл Хархорум хотын туурь, Хархорум хотын төлөвлөлтийн явц болон “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалтын ажилтай 2025 оны долоодугаар сарын 26-ны өдөр танилцав. Эртний нийслэл Хархорум хотын туурьт тулгуурлан ил музей байгуулах саналыг Соёлын яаманд хүргүүлжээ. Ингэхдээ малтлагаар ил болгосон туурийг жилийн дөрвөн улиралд дотоод, гадаадын жуулчдад…

  • Тайланд, Камбож улсууд Трампын шахалтын улмаас хэлэлцээ хийхээр болжээ

    Тайланд, Камбож улсууд Трампын шахалтын улмаас хэлэлцээ хийхээр болжээ

    Өнгөрсөн долоо хоногт Тайланд болон Камбож улсын хилийн орчимд зэвсэгт мөргөлдөөн гарч, үүний улмаас наад зах нь 34 хүн амь үрэгдэж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хоёр улсад үзүүлсэн шахалтын дагуу Тайланд, Камбожийн удирдагчид даваа гарагт хөрш зэргэлдээх Малайз улсад уулзаж, хэлэлцээ хийхээр болсон талаараа мэдэгджээ. Д.Трамп…

  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Хар тамхины хуулийн зохицуулалтыг чангаруулах шаардлагатай

    УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Хар тамхины хуулийн зохицуулалтыг чангаруулах шаардлагатай

    УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж байгаа талаараа мэдээллээ. Тэрбээр “Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төслийн судалгааг хийж, бэлэн болголоо. Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авах бичгээ өнөөдөр албан ёсоор явуулж байна. Нэг сарын…

  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын бэлтгэл, явган хүний зам тохижилтын ажил, авто замын ажил зэрэг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 28 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт…

  • Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна

    Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна

    Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Тусгай замын автобус (BRT) төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулж байна. Мөн төслийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх уулзалтыг үе шаттай зохион байгууллаа. Тусгай замын…

  • АНУ, ЕХ худалдааны тохиролцоонд хүрэв

    АНУ, ЕХ худалдааны тохиролцоонд хүрэв

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоотой тарифын тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ. Д.Трамп Шотландад 5 хоногийн хугацаанд зочилж байгаа бөгөөд ням гарагт Шотландын Өмнөд Айршайр дахь Турнберри гольфийн цогцолборт Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй уулзсаны дараа тэд хамтдаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ. Өмнө нь Д.Трамп Вашингтоны зүгээс 8-р сарын 1-нээс…

  • Өндөр гэгээний наадмын шүншиг дор

    Өндөр гэгээний наадмын шүншиг дор

    Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн Бат оршил өргөх даншиг наадам Өврийн хангайн Есөнзүйлийн хөндийд дэлгэр сайхан боллоо. Одоогоос 20 жилийн тэртээ 2005 онд Өндөр гэгээний наадмыг сурвалжлахаар халуун голомтыг нь зорьж билээ. Тэр жилийн зуны сайхныг яана. Орхоны номин ногоон хөндийг сэтгэл бахдан харж, Эрдэнэзуугийн 108 суваргад бишрэлтэйгээр мөргөж явлаа.…