Category: Menus

  • Хийлдэг завиар урсаж яваад сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олжээ

    Хийлдэг завиар урсаж яваад сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олжээ

    Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Манхан багийн “Эгийн голын гүүр” гэдэг газар долоодугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Эг”-ийн голоор хийлдэг завиар урсаж явсан гурван иргэн сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан аж.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,  аврах салбарын алба хаагчид  иргэн Б /57 настай, эрэгтэй/, Г /39 настай,…

  • Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ

    Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ

    ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ. Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн…

  • Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Нийслэл хот 2025-2028 он хүртэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг нэг болох Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, ирэх долоо хоногт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.  Тодруулбал, тус хурдны замыг Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК барих бөгөөд 2028 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог…

  • Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

    Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

    Онцгой байдлын байгууллагаас гол, нуурын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 17 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын нийт 300 орчим алба хаагч, үүрэг гүйцэтгэж,…

  • “Чингис хаан” нисэх буудал руу өдөр бүр автобус явж байна

    “Чингис хаан” нисэх буудал руу өдөр бүр автобус явж байна

    “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус өдөр бүр дараах цагийн хуваарийн дагуу явж байна. Тодруулбал Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. Иргэд бүх төрлийн картаар төлбөрөө төлж…

  • “Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ

    “Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ

    FIBA-ын “Jakarta Women Series” цуврал тэмцээнд өрсөлдөж буй Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг шилдэг наймд шалгаран үлдсэн. Тэд хасагдах шатанд Францын шигшээ багтай тоглоно. Манай охидууд Тайландын багт хожигдож, Германы багийг хожсоноор хэсгээсээ хоёроор шалгарсан. Тэд хэдхэн хоногийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизионы тэмцээнд…

  • Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоол батлуулжээ

    Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоол батлуулжээ

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах…

  • Польшийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй зорчигч тээврийн галт тэргийг ирэх сард туршина

    Польшийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй зорчигч тээврийн галт тэргийг ирэх сард туршина

    Польшийн анхны устөрөгчөөр ажилладаг, хорт утаа ялгаруулдаггүй, зорчигч тээврийн галт тэргийг ирэх сард тус улсын баруун өмнөд хэсэгт орших Еления Гора-Карпач төмөр замын шугамаар туршиж эхлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдсэн байна. Тус улсын Бидгошт хотноо байрладаг PESA үйлдвэрийн бүтээсэн SM42-6Dn зүтгүүрийн галт тэрэг нь цахилгаангүй төмөр замын дизель хөдөлгүүртэй галт тэргүүдийг орлох зориулалттай бүтээгджээ. Устөрөгчийн түлш…

  • “Хасын Хүлэгүүд” баг шинэ ахлах дасгалжуулагчаа танилцуулав

    “Хасын Хүлэгүүд” баг шинэ ахлах дасгалжуулагчаа танилцуулав

    МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 улирлын аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт “Хасын Хүлэгүүд” багийн ерөнхий дасгалжуулагчаар Thanasis Skourtopoulos хэмээх эрхэм ажиллахаар болжээ. Түүний хувьд Европын сагсан бөмбөгийн нэрт мэргэжилтэн, Грекийн үндэсний шигшээ багийг удирдаж байсан туршлагатай ахлах дасгалжуулагч аж. Тэрээр 2019 оны ДАШТ-д Грекийн багийг удирдаж, тухайн үед NBA-н тэр жилийн…

  • “Улаанбаатар Амазонс” Тайландын багт хожигдлоо

    “Улаанбаатар Амазонс” Тайландын багт хожигдлоо

    Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй  “Улаанбаатар Амазонс” баг “Jakarta Women Series” цуврал тэмцээний эхний тоглолтдоо Тайландын багт 19:15 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод О.Хулан 4, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар тус бүр 5 оноо, Б.Болор-Эрдэнэ нэг оноо авлаа.  Тэдний дараагийн тоглолт Герман улын “Bonn Baskets” багтай 19:00 цагаас болно.