-
Боксын ДАШТ эхэллээ

АНЭУ-ын Дубай хотод өнөөдөр насанд хүрэгчдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. ОХУ-ын иргэн Умар Кремлевийн удирддаг Олон улсын боксын холбоо (IBA)-ноос зохион байгуулж буй энэ тэмцээнд 100 гаруй улсын боксчид нийт 13 жинд хурд, хүч, ур чадвараа сорино. Манай улсаас уг тэмцээнд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй 6 боксчин оролцож байна. Тэднийг Олон улсын боксын…
-
“Шинэ Улаангом” зах мэргэжлийн цахилгаанчингүй, шүүхийн маргаантай байжээ

Өвлийн хүйтэнд олон давхар зузаан хувцастай өдөржин гадаа зогсож, наймаа хийдэг худалдаачдын эрүүл мэнд, тав тухыг, худалдан авагчдын хүнсний аюулгүй байдлыг бодолцон Засгийн газар 2013 онд Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 10 аймагт битүү зах барихаар шийдэн, 9.7 тэрбум төгрөг төсөвлөж байв. Тендерийг нь Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж, тухайн ондоо зарим захыг ашиглалтад…
-
Нохой тэжээхийг хүссэн иргэдийг хариуцлагын шалгалт өгөхийг шаарддаг болжээ

Герман улсад шинээр батлагдсан хуулийн дагуу шинээр нохой тэжээхийг хүссэн иргэдээс эхлээд хариуцлагын шалгалт өгөхийг шаарддаг боллоо. Энэ нь нохой тэжээдэг иргэдийн хайхрамжгүй байдлыг багасгаж, амьтны хүчирхийллийг зогсоон, шинээр нохой тэжээх гэж буй хүмүүс нохойны талаар хэр мэдлэгтэйг шалгаж, нохойнуудыг гудамжинд хаяхаас сэргийлэх зорилготой хууль юм. Хэрэв Монголд ийм хууль батлагдвал та дэмжих үү?
-
ШУ-ы салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн “Хөгжлийн бодлогын зөвлөл” (орон тооны бус) байгууллаа. Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм. Эдийн засаг, нийгмийн…
-
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэлээ. Ингэснээр Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын уламжлалт…




